Уго Чавесыг залгамжлагч тодорлоо
2013-04-15

  Венесуэлийн ээлжит бус ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч Николас Мадуро 50.66 хувийн саналаар Уго Чавесын залгамжлагчаар тодорчээ. Түүний өрсөлдөгч Энрике Каприлес 49.07 хувийн санал авсан гэж тус улсын Сонгуулийн үндэсний хороо мэдэгджээ. Сонгуулийн дүн гармагц Венесуэлийн нийслэлд салют буудаж баяр ёслолын байдалтай болсон тухай ажиглагчид ярьсан байна. Николас Мадурог Уго Чавес амьд сэрүүндээ залгамжлагчаараа зарлаж байсан юм. Тэрбээр 1962 оны 11 дүгээр сарын 23-нд Каракаст төрсөн. 2012 оноос Венесуэлийн дэд ерөнхийлөгч болон Гадаад хэргийн сайдаар  ажиллаж байгаад 2013 оны гуравдугаар сарын 5-наас ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон юм. Д.Баясаа
Shuud.mn
Сонин хачин
Manman:
Goodbless Wenezuela
2013-04-15