Начингууд халз барилдана
2013-04-19

  Монголын үндэсний бөхийн холбоо, "Хамаг Монгол" студи хамтран Монгол Улсын шилдэг начин цолтой бөхчүүдийн багийн халз барилдааныг ирэх ням гарагт зохион байгуулахаар болжээ. Энэхүү тэмцээнийг зохиохдоо одоо барилдаж байгаа амжилтаар болон үзэгчдийн хүсэлтийг харгалзан 12 начин сонгожээ. Тодруулбал, зүүн талаас өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Ду.Батбаяр, Б.Амарзаяа, Ц.Одбаяр, Б.Батмөнх, Р.Пүрэвдагва харин баруун талаас өсөх идэр начин Ш.Жаргалсайхан, Б.Гончигдамба, улсын начин Ч.Баянмөнх, А.Батмөнх, Б.Сангисүрэн, Б.Пүрэвсайхан нар барилдах юм. Бөхчүүд хоёр багт хуваагдан халз барилдана. Нэг бөх нөгөө багийнхаа зургаан бөхтэй хувийн амжилт болон багийнхаа төлөө барилдаж, хамгийн олон даваа авсан баг ялах юм. Ялсан баг зургаан сая, удаалсан баг гурван сая төгрөгийн бай шагнал хүртэнэ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
ganaa:
saihaan
2013-04-22
baagii:
gal garsan barildaan garnadaa yostoi goy yum boloh yumdaa!!
2013-04-20
DORJ:
Эх орноосоо урвагч баярцогтод, түүнийг өмөөрч байгаа Тэмүүжин, Гончигдорж мэтийн новшнуудад эруугийн хэрэг vvсгэн шалгаж огно vv
2013-04-19