Английн шигшээ Испанийн шигшээг хожлоо
2011-11-13

Өчигдөр Английн шигшээ дэлхийн аварга Испанийн шигшээ багийг алдарт “Уэмбли” цэнгэлдэхдээ хүлээн авч тоглолоо.

Спорт сонирхогчид тэр дундаа хөлбөмбөгийн хорхойтнуудын хүсэн хүлээж байсан энэ тоглолтын төгсгөл мэргэжилтнүүдийн таамаглалыг ихэд зөрүүллээ.

Энэ цаг үедээ хамгийн хүчирхэгт тооцогдож яваа, рейтингээрээ бусад улсын шигшээ багаас хол давуу Испаничуудыг Уэмблид ялалт байгуулна хэмээсэн таамаглагчид ихэнх нь байлаа. Гэсэн чанглийн шигшээгийн үнэнч хөгжөөн дэмжигчид сүүлчийн мөчийг дуустал дэмжсээр байсан бизээ.

Англичууд ч хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалсангүй. Гурван арслангийн багийн ахлагчийн туузтай талбайд гарсан Фрэнк Лампард маш чухал тоглолтод чухал гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд тайвнаар шигтгэснээр ялалт талбайн эздийн талд ирсэн юм.

Уэмблид хуран цугларсан 87000 үзэгчдийн өмнө тоглолтын эхний хагасын цагийг Испаничууд дэлхийн аварга шиг, супер одууд шиг байж Барса маягийн тоглолт гарган 70 хувь бөмбөг эзэмшсэн үзүүлэлттэй өндөрлүүлсэн.

Испаничууд хэдийгээр тоглолтын санаачлагыг гартаа авч ээлж дараалан довтолгооны хувилбаруудыг хэрэгжүүлж байсан ч английн шигшээгийн төвийн болон арын хамгаалалт хүчтэй байлаа.

Фабио Капелло англичуудыг зөвхөн хамгаалалтад гаргасан мэт сэтгэгдэл энэ үед төрсөн юм.

Хоёрдугаар хагасын цаг эхэлмэгц английн шигшээд огцом өөрчлөлт гарав.

Тэд жинхэнэ талбайн эзэд шиг тоглож хамгаалалтнаас хурдан довтолгоонд шилжиж хэдэн мөчийг өнгөрөөсний дараа Даррен Бентийн мөргөсөн бөмбөг шонд оймогч Фрэнк Лампард мөргөж гоолдсоноор тоглолтыг бүхэлд нь өөрчилсөн.

Улмаар англичууд эсрэгээрээ талбайд санаачлагыг гартаа авч чадсан юм.

Солилцоогоор орж ирсэн Родвелл, Бэрри нар хэд хэдэн эвгүй довтолгоог өрнүүлэхэд гар бие оролцож амжсан. Английн шигшээгийн залуучууд энэ тоглолтод испанийн аваргын эсрэг маш сайн тайван бөгөөд мэдрэмжтэй тоглосон гэж хэлж болно.

Давид Вильягийн тун аюултай нэгэн цохилт хаалганы шонг мөргөснийг эс тооцвол испаничууд довтолгооныхоо тактикийг хэд хэд сольж, тоглогчдоо сэлгээд ч англичуудын давамгайллыг зогсоож чадсангүйгээр цаг өндөрлөсөн.

Ийнхүү английн шигшээ дэлхийн аварга, европын аварга хүчирхэг Испанийн шигшээ багийг 1:0-ийн харьцаагаар Уэмбли цэнгэлдэх хүрээлэндээ буулгаж авлаа.

England v Spain by YaHUu

 
Shuud.mn
Сонин хачин
angliin shigshee sergelt hiij ehellee.
2011-11-17
ireh europiin avargaas germanuu spainuu avarga avna harin delhiin avarga bol latin amerikaas l todorno doo magadgvi brasil 6 dahia avarga avah ch ym bil uu
2011-11-14
angli bol hezee ch ahij avarga avahgvi bag shvv dee
2011-11-14
Angliin shigsahee bag ysn olon tanihgui huntei bolson yum be bugd shine humuus bn shuu
2011-11-14
uragshaa anglichuudaa. daraa daraachiin togloltuuddaa delhiin hamgiin huchirheg leaguetei uls ymar baidgiig haruulaarai...
2011-11-14
england sucks
2011-11-13
tenegt........, ysn gej friendly d hojih gej avilga oghiin.
2011-11-13
sn bna anglichuuda delxiin hoshoi avarga bolooroi
2011-11-13
ovoo avilga avch dee espania
2011-11-13
tenegt........, ysn gej friendly d hojih gej avilga oghiin.
bayar hurgeye
2011-11-13