Олон улсын нисэх буудал барих төслийг дэмжлээ
2013-04-23

Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо өнөөдөр хамтран хуралдаж Монгол Улсын Засгийн газар, Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийн”-ийн төслийг зөвшилцлөө. Японы “Мицүбиши Чиёода” компанийн хамтарсан түншлэл нисэх буудал барих төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан бөгөөд 47 тэрбум иенийн өртгөөр барих тооцоог гаргажээ. Анх энэхүү төслийг 29.9 тэрбум иенээр барих тооцож байсан бөгөөд одоо шинэ нисэх буудлыг барихад 17.1 тэрбум иенийг нэмэлт санхүүжилт шаардлагатай болжээ. Японы Засгийн газраас авах зээлийн жилийн хүү 0.02 хувь бөгөөд 40 жилийн хугацаатай юм байна. Зээлийн нөхцөл, хүүгийн хувьд тун таатай нөхцөл гэж гишүүд хэлж байсан ч нисэх буудлыг барих өртөг ийнхүү нэмэгдсэн нь ямар учиртай болохыг Зам тээврийн сайд А.Гансүхээс тодруулж байлаа.

Сайдын хариулснаар шинэ нисэх буудлыг барих ТЭЗҮ анх 2006 онд гарч байсан бөгөөд түүнээс хойшхи хугацаанд гадаад, дотоодын инфляцийн өөрчлөлт өртөг нэмэгдэхэд нөлөөлсөн аж. Түүнчлэн Зөвлөх компани тухайн үед даатгалуудын хураамжийг тооцож оруулаагүй, туслан гүйцэтгэгчийн төлөх НӨАТ-ыг тооцоонд оруулаагүй байсан нь ч нөлөөлжээ. Нисэх буудлыг барих бараа, үйлчилгээний 30-аас доошгүй хувийг Японоос нийлүүлэхээр гэрээнд тусгасан нь ч өртөг нэмэгдэхэд зохих хувиар нөлөөлсөн юм байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Оюутолгойд саяхан барьж ашиглалтад оруулсан нисэх буудлын зурвас 3600 метр, шинэ барих буудлынх түүнээс 350 метрээр илүү юм байна лээ. Зурвасын өргөн 45 метр буюу шинэ барих буудлынхтай адил байна. Гэтэл энэ буудлыг 84 тэрбум төгрөгөөр л барьсан гээд үнийн зөрүү 10 дахин өөр байгаагийн учрыг магадласан.

Хөшигтийн хөндийг барих шинэ буудлын онгоцны зогсоол, явах замын талбай Оюутолгойд баригдсан буудлаас 4 дахин том, 22 онгоц зогсох зогсоолтой гэсэн хариултыг Зам, тээврийн сайд өгсөн.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, шинэ нисэх буудал барина гэж 10 жил ярилаа. Ингэж удаан саатсаны шалтгаан юу вэ. Одоо ажил нь эхэлж баригдах нь гэж ойлгож болох уу гэж асууж байлаа.

А.Гансүх сайдын мэдээлснээр, нисэх буудлын барилгыг барих тендер хоёр удаа зарлагдаад цуцлагдсанаас болоод хугацаа алдсан. Зураг төслийг хийх явцад онгоцны буудлын хэмжээг томсгох, багасгах эсэх асуудлаас болоод хугацаа алдсан тал бий хэмээн хариулсан.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Хөшигийн хөндийд онгоцны буудал барихаар сонгосон нь хэр оновчтой вэ гээд нисэх буудлыг дахин өргөтгөхөд зай талбайн багтаамж хангалттай юу хэмээн асууж байлаа. Зам тээврийн сайд Хөшигийн хөндий бол нисэх буудал барих хамгийн оновчтой газар гэж хэлсэн. Буудлыг өргөтгөх зай талбай хангалттай гэв. Эхний удаад онгоц хүлээн авах 6 хүзүүвчтэй барихаар төлөвлөсөн бол цаашид 20 хүзүүвчтэй болгон өргөтгөх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Гишүүд ийнхүү хэлэлцээд “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийн”-ийн төслийг дэмжин санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Shuud.mn
Сонин хачин
Батхүү:
Худлаа даа худлаа_ цаасан дээр барьсан хот, цаасан дээр барьсан буудал хоёр л үлдэнэ.
2013-07-23
Зочин:
Болж дээ нэг ч болсон царцсан төсөл биелэгдээсэй,Мөн ч олон хүн ажлын байртай болно гэдэгт итгэж байна даа.
2013-04-25
зочин:
чи жэнкод дургүй байж болно гэхдээ хамаж ярих хэрэггүй, япончууд өөрийн компаниар, өөрийн хөрөнгөөр босгож байгаа, тэд нарийн тооцоотой улсууд, тиймээ болохоор хардахдаа хүртэл баримжаатай байж, бодит байдалд нийцүүлж хард даа
2013-04-24
Hahaha:
Erdenechimeg orgotgohod dahin talbai biii yu gene vvvv urdzhaaa bariulaagvi baij eleg hatlaaa duugvi l suugaachdee sarangerel met iin emgen shig dvnhvv tsarailaad orohod ni orood l garch yvahad ni garan dagaj bsan deere dee hahaha
2013-04-23
yagaad:
yagaad udsan be gevel tuhain ued said jenco-d ashjiggui bsan yum, jenco bol zuvhun uurt ashigtai unatstai hulgai hiij bolohj zuild l hamtardag luivarchin, ene tusluus yamar negen ashig gargaj chadsan bolood l uuriin utsan huuheldei erguu gansukh-d uureg ugsun yum.
2013-04-23
зочин:
чи жэнкод дургүй байж болно гэхдээ хамаж ярих хэрэггүй, япончууд өөрийн компаниар, өөрийн хөрөнгөөр босгож байгаа, тэд нарийн тооцоотой улсууд, тиймээ болохоор хардахдаа хүртэл баримжаатай байж, бодит байдалд нийцүүлж хард даа
sonin:
Япончуудын юм чанартай ч арай дэндүү үнэтэй байх юмаа. Манайхан боломждоо тааруулаад одоохондоо дунд зэргийн чанартайг сонгох нь дээрч юм шиг. Зураг хөргийг нь харахад нэг жижигхээн л худалч хүнд амбаар шиг юм харагдахын.
2013-04-23
bgaaa:
Hun shig sanaa tavij bgaad ene buudliig bariulaad avaasai. odoo bgaa buudal ch hunii ineed hurmeer bgaa shuudee. Ajilchid ni ih tsagdaagiin huvtsas umssun hun udaan hudulguuntei chirgedel uusgesen neg tiimerhuu l yum bdag daa. Buhel buten ulsiin hamgiin tom niseh ene ter geed bgaa yumaa hunii ineed hurmeer shuu
2013-04-23
ЦОГОО:
А.ГАНСYХ САЙД МАШ ЗӨВ АЖИЛЛАЖ БАЙГАА БАЯР ХYРГЬЕ
2013-04-23
wqertyui:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, ХҮРЭН НҮҮРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ " МОНЭКО" КОМПАНИЙ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭНЭ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА??? ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ??
2013-04-23