Жохар Царнаев хэргээ хүлээжээ
2013-04-24

Бостоны марафоны алан хядлагад сэжиглэгдэж байгаа Жохар Царнаев Холбооны мөрдөх товчоонд өгсөн мэдүүлэгтээ ахтайгаа хамт энэхүү аймшигт үйлдлийг хийсэн болохоо хүлээжээ.  Үүнийг “Бостон глоб” сонинд бичсэн байна. Сонины эрэн сурвалжлах баг  өөрсдийн сувгаар дээрх мэдээллийг олсон аж. Царнаев дээд хэмжээний ял сонсохоосоо өмнө ийнхүү  хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр Массачусетс мужийн тойргийн шүүхийн хуралд цахим хэлбэрээр буюу теле байдлаар оролцож өмгөөлөгчийн хөлс төлөх боломжтой юу гэсэн асуултад эрс шийдэмгийгээр толгойгоо сэгсэрч хариулжээ. Д.Баясаа
Shuud.mn
Сонин хачин
Цахар:
өө манай Цахар Цэрэн.Монгол нэр гэдгийг мэдэж авцгаа
2013-04-24