Никитоны “Үүлэн үст” оюуны өмчөөр баталгаажлаа
2013-04-25

Хэдэн жилийн өмнө “Би Монголын рок попын ферари” хэмээн ярилцлага өгч байсан “Никитон” хамтлагийн ахлагч, УГЗ Б.Батчулуун болон “Никитон” хамтлагийнхан өнөөдөр  “I Loft Function house”- т “Үүлэн үст” цомгийн нээлтээ хийлээ. Тус хамтлаг хамгийн сүүлд “Нандин шүтээн” цомгоо гаргаснаас хойш зургаан жилийн дараа шинэ цомгоо бэлэн болгож, удтал хүлээсэн фенүүдээ дахин баярлуулав. “Тайз”, “Ахыгаа дэлхий дээр буулгаад аль”, “Шуурга”, “Зэмсэг”, “Нар”, “Яагаа ч үгүй”, “Терминал 12” зэрэг арван дуунаас бүрдсэн “Үүлэн үст” цомог 55 мянган төгрөгөөр худалдаалагдах аж. Цомгийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Алтан тариа” компани хамтран ажилласан бол хоолойн бичлэгийг Н.Баярхүүгийн “White arch”  студид, микс мастерингийг АНУ-ын “Right angle” студид хийлгэсэн гэнэ. Цомогт орсон дуунуудын хөгжмийг хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун өөрөө зохиосон бөгөөд төгөлдөр хуураас гадна хийл, морин хийлийн тансаг аялгууг шингээж өгсөн байна. Мөн “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт О.Цэнд-Аюуш, дуучин П.Хэрлэн нар шүлгийг нь зохиосон байна. Цомгийн дизайныг “Onn & off” продакшн хийсэн байна. Цомгийн нээлтийн үеэр “Үүлэн үст” дууны клипийг анх удаа олон нийтэд үзүүлж сонирхуулсан нь үзэгч, фенүүдийнхээ хүсэн хүлээсэн мэдрэмжийг бэлэглэсэн юм. Есөн минут гаруй үргэлжлэх уг клипний өгүүлэмж, зураг авалт, Никитон хамтлаг болон дуучин Б.Батчулууны чадалтай, хүчирхэг хоолой зэрэг нь үнэхээр түүний “Би Монголын рок попын ферари” өөрийгөө нэрлэснийг баталж чадсан. Энэ үеэр “Никитон” хамтлагийн “Үүлэн үст” цомгийг Оюуны өмчийн газар баталгаажуулсан юм. Мөн энэхүү Монголын оюуны өмчийн хамгаалалтад орсон цомогт багтсан “Үүлэн үст” клипийг олон нийтэд үзүүлэх албан ёсны эрхийг “Боловсрол” суваг телевиз авч, гэрээг үзэглэсэн нь нь цомгийн нээлтийг онцгой болгов. Үүний дараа дуучин Б.Батчулуун фэнүүдтэйгээ дурсгалын зураг татуулж, тэдний “Үүлэн үст” цомогт гарын үсгээ зурж дурсгал үлдээсэн юм.     П.Наран Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
Shuud.mn
Сонин хачин
uulen:
Minii hiisen uulen ustiig medseer bj chi avsanguieee muruuduj durlaj hiisen tsomgiiiig mini chi avsanguieeee
2013-04-30
Saraa:
Yamar goyo yum be, sonsoh yumsan...
2013-04-26
sara:
batchuluunii duunuud goyo shuu.amjilt husie
2013-04-26
Zulgerel:
Amjilt!!!
2013-04-25
zochin:
Yostoi goy duunuud baina lee
2013-04-25