Онол практикийн бага хурал болно
2011-11-14

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ” онол практикийн бага хурал 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 15.00  цагаас ЧИНГИС ХААН зочид буудлын хурлын зааланд зохион байгуулагдах гэж байна. Тус бага хуралд амжилттай оролцож шалгарсан шилдэг 30 илтгэлээр ном гаргах бөгөөд “Шилдэгийн шилдэг 10 илтгэл”-ийг мөнгөн шагналаар шагнаж урамшуулах юм. Бүтээлүүдийг 2011 оны 11 дүгээр сарын 14-25-ны өдрүүдэд Сургалт, мэдээлэл үйлчилгээний төвд хүлээн авч бүртгэнэ. Мэргэжлийн хяналтын байгууллагын тулгамдаж буй асуудлыг тодруулах, түүнээс гарах оновчтой арга замыг судлан улсын байцаагчдынхаа мэдлэг, ур чадвар, чадавхийг хөхиүлэн дэмжиж оюуны бүтээл, ололт амжилтыг нь амьдрал практикт нэвтрүүлэх зорилготой уг хуралд өргөнөөр оролцохыг урьж байгаа юм байна.
Shuud.mn
Сонин хачин
Tanya Ilaria:
Normally I don't read post on blogs, having said that I wish to say that this write-up extremely pressured me to check out and do it! Your writing taste has been amazed me. Thank you, really good post.
2011-12-12