Бид нохой биш хүн
2013-05-06

Бүх л зүйл стандартын дагуу... Монголчилбол чанар юм уу даа. Чанартай хувцас, чанартай хүнс, чанартай бараа бүтээгдэхүүн, чанартай сургалт, чанартай үйлчилгээ, чанартай дэлгүүр гээд л… Чанар сайтай, үнэ өртөг нь боломжийн бараа бүтээгдэхүүн худалдаж авахыг бид голчилдог. Сэтгэлд нийцсэн, эдэлгээ даах, техник технологийн хөгжил дэвшлээс үл хоцорсон байх гээд л шалгуур бидэнд олон.

Таны амьдрал хэр чанартай байна вэ гэж сөргүүлээд асуумаар байна. Амьдралын талбар дээр та хэр чинсаатай байна вэ. Чанартай бараа бүтээгдэхүүн, чанартай үйлчилгээ, чанартай сургалт, чанартай хоолны газрууд ховор байдаг. Харин чанаргүй бөгөөд боломжийн гэж үзэх бараа бүтээгдэхүүн, сургалт, үйлчилгээний газрууд байна уу. Хэрэглэгч та мэдээж мэргэжлийн хүн биш. Үй түмэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, сургалтаас хэр чанар чинсаатайг тодорхойлох арга ч байхгүй.

.

Гол нь амьдралаа чанаржуулья чанаржуулахын тулд тэр асуудлыг хариуцсан төрийн албан тушаалтнуудаас нэхэх эрхтэй. Бид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэйнхээ төлөө төрд татвар төлдөг. Тэд энэ л эрх ашгийн маань өмнөөс бидний төлөө үйлчлэх ёстой. Бид эрхээ эдлэхийг хүсч тэд үүргээ биелүүлэхийн тулд л энэ төрийн толгойд суугаа. Ойрын хэдэн өдрийн турш ТВ 8 телевизээр тураалд орсон түлэгдсэн хүүгээ эх нь эмнэлэгт орхиод явсан тухай үзүүлж харууллаа. Нэвтрүүлэг ч хийсэн.

Ээж нь зөвхөн утасны цаанаас л мөнгө олдохгүйн зовлонгоо учирлаж байна лээ. Олон ч хүн хүүхдээ орхисон өөдгүй энэ тэр гээд хараасан л байх. Гэхдээ надад арай өөр өнцгөөс харахсан гэх эрмэлзэл байна. Өөр ч гаргалгаа байна.

.

Энэ бол эрүүл мэндийн салбартай шууд холбоотой. Нийгмийн эмзэг давхаргын хүүхэд эмнэлэгт нь хэвтэж эмчлүүлж байхад эдгэрүүлээд эдгээчихгүй хувийн эмнэлэг рүү шилжүүлчихдэг. Нөгөө хувийн эмнэлэг нь баахан төлбөр мөнгө нэхээд хүүхдийн эхийг дарамтлаад байдаг. Нөгөө эрүүл мэндийн даатгалын тогтолцоо хааччихсан хэрэг вэ. Эрүүл ч бай, эрүүл бус ч бай сар бүр цалин дээрээс минь суутгадаг тэр их мөнгө хаашаа яваад байгаа юм бэ. Эрүүл мэндийн даатгалын мөнгөнөөс эмнэлгүүд завшдгийн далд учир эндээс бэлхнээ харагдаж байна. Өвчин эмгэгийг нь эмчлээд аль гээд хөдөлмөрийн насны хүн бүр цалингаасаа сар бүр мөнгө төлдөг биш бил үү.

Тэр их мөнгийг та аль халаас руугаа хийгээд байна. Сайд аа. Бүрэн гүйцэт эдгэрээгүй үхэл амьдралын дэнсэн дээрх хүүгийнхээ эмчилгээний мөнгөнд тэр эх шар махтайгаа хатаж байна. Жоншин дээр ажиллаж байгаа гэж ярьж байна лээ. Ажил олдсон нь дээдийн заяа. Тэгвэл ажил төрөлгүй эхийн хүүхдүүд шууд авралгүй болж байна уу. Цалин мөнгөө нэмүүлэх болохоор Жанжны талбай дүүргээд л жагсдаг эмч нар яахаараа ядарсан нэгний хүүхдэд алаг цоог ханддаг юм. Тангарагаа өргөсөн эмч хүн шүү дээ.

Хувийн эмнэлгүүдэд төр татаас олгодог. Багагүй хэмжээний шүү. Иймэрхүү эмзэг давхаргынханд яагаад гараа сунгахгүй байна вэ. Сэтгэлийг эхээс нь биш тэднээс нэхэх хэрэгтэй. Энэ олон яагаад гэсэн асуултыг эрүүл мэндлийн салбарынхнаас нэхэхгүй бол нэг л биш ээ.

.

Улс орон хөгжиж байна л гэж ярих. Нэг хэсэг нь хэрхэн доройтож байгааг бэлхнээ харлаа. Тэр олон нийгмийн халамж үйлчилгээ хэнд яаж хүрээд байна вэ. Энэ ядарсан эмэгтэйд л лав биш. Мөнгөгүйн зовлонг мэдэх хүн олон. Ялангуяа хүүхдээ ийм олон сараар эмчллүүлж байгаа, түлээ түлшгүйн эрхэнд гэрийнхээ унийг хүртэл түлж хахир өвлийг давж байгаа, идэх хоолгүйн эрхэнд нохойтой булаалдан байж яс цуглуулж борог шөл үр хүүхэддээ оочлуулж байгаа мянга мянган эцэг, эх бий.

Арван жилийн өмнөхтэй харьцуулахад 35 дахин ихэссэн ДНБ-ий хаялга тэдэнд огтоос хүртээлгүй юм гэж үү. Тэгвэл яагаад.. Эцэст нь мэргэжил нэгтнүүддээ хандаж “Үр хүүхэд тань өвдөж зовоод мөнгө олдохгүй, та ажилгүй байсан бол, эмчилгээний мөнгө нь нэхэгдээд байвал яах вэ” гэж асуумаар байна. Ямар учир шалтгаантайгаар эх нь хүүгээ орхиод явсан юм, асуудал хаана байна вэ гэдгийг тунгаахын оронд хөөрхий эхийг шууд буруутгаад эхэлдэг. Телевизээр ах дүү хамаатан садан, найз нөхөд, атаатан живтэн бүхэн үзэж л суугаа. Нэрийг нь хугалж гүйцлээ дээ.

.

Нийтлэлийнхээ эхэнд чанарын тухай ярьж байгаад яагаад хазайчихав гэж та бодож магад. Энэ бол хүн байх чанар. Хүн байх чанарыг маань бүрнээ алдагдуулж байгаа манай нийгмийн гажуудал юм. Бид ч чинь нохой биш хүн шүү дээ. Орчин цагийн хүний хэрэглэх хэрэглээ, үйлчилгээ бүхнийг хүртэх эрхтэй.

Зөвхөн эрүүл мэндийн салбарт ч биш шүү. Хүний хүүхдийг тийм ч ийм ч мундаг боловсролтой болгоно гэж хуурч суулгачихаад дөрвөн жилийн харанхуй хэвээр нь гудамжинд лааз өшиглөхөөр биш түүлгэхээр гаргаж байгаа боловсролын салбар ч үүнд хамаатай. Чанар стандарт гэдэг том ойлголтын ганцхан жишээг задлахад иймэрхүү л төрх буугаад бухимдуулах юм даа.

 .

Н.Бадамжав        

Shuud.mn
Сонин хачин
lkjhuyt:
mongoliin eruul mend ,bolovsroliin salbariig hujaagiin yavuulgaar horon sanaat humuusiin gart atguulchihsan yum bish uu.?SHinechleliin ZG iin said nar uuniig anzaarch ajillaasai
2013-05-08
hyyramch:
ydwal saíd zowhen namiin dargiihaa toloo gej tangrag orogsen saíd hvnee ternees mgliin ydyy ard tvmen owdeed vhej bsan ch hohino gej heleh saíd shvv
2013-05-08
Төрийн албаныхан:
Та нар тэгээд хужаагийн муудсан хүнсээ хэрэглээд, чанаргүй хувцасаа өмсөөд татвараа төлөхгүй гээд яахын? Бид нар харин та нарын татварын мөнгөөр бренд хувцас өмсч австралиас үнэтэй мах захиулж иддийн тэгээд юу гэж?
2013-05-07
a66daa:
mgl setguulchid ch kommentlehees l caashgui yum daa...b.badamjav ch yalgaa alga. uchir nachriig ni tungaahiin orond zugeer l emchnariig niiteer ni gutgechih yum. emchnar calin nemuuleh gej jagsaagui, bugd hahuuli neheegui shuu dee. nasan hursen hunii uhaanaar joohon tungaaj bodoj suraasai.
2013-05-07
Төрийн албаныхан:
Та нар тэгээд хужаагийн муудсан хүнсээ хэрэглээд, чанаргүй хувцасаа өмсөөд татвараа төлөхгүй гээд яахын? Бид нар харин та нарын татварын мөнгөөр бренд хувцас өмсч австралиас үнэтэй мах захиулж иддийн тэгээд юу гэж?
wwwqertyui:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-06
yooy:
neeree manihan ene tur zasag hereg algaa ireedui maani yanaa oligarhuud ch yahav ireeduigee mongoloos avaad yavchihna harin ard tumen bid l hetsuu bna daaa novhsnuud ard tumniig iim bolgoj baigaanhaa tuluu bugd uheesee
2013-05-06
Deegii:
Saihan helle, negiig boduushtai. Er ni Mongolchud umiig haragdah ontsgoos ni avch shuumjleh durtai ar taliig ni harhiig husdeg ch ugui tm chdvar bdag ch ugui sanagddag zarimda.
2013-05-06
ipged:
ene olon xybiin emnelgiig bolj topooc canxvvjvvlj mongo ogdogoo bolij tatan byylgax xepegtei tomchyydiig dotooddoo emchildeg xyyltai bolgoj ylciin emnelgiig nep topiig ni ondopt abch yabj xapiystalgiig ni changalj nypaacan top oopconoo emnelgiig ood ni tataj abx stag ni bolcon chvv
2013-05-06
ipged:
bolobcopol epvvl mendiin calbapaap top zacag togloj xanaagvil bna ene niiteld gapch bgaa ex xvvxdiin omno niigem ylc xvn gecen bodlogo myytai top zacgiin bypyy chyyd edl niigemiig iim zambapaagvi bolgocon
2013-05-06
mongol:
udvaliig soliochee.emnelgiin tulbur bur diildehee bailaa.yum hiideg huneer solih heregtei.udval zuvhun nambariin enhbayariig sullah zorulgotoigoor lobbidoj said bolson.ard tumen chini uvchinduu diildeh ni.
2013-05-06
qSGMJSR:
GANTOMOR GEJ NEG SUUDALTAIGAA ZUURALDSAN GARAAS ASUU
2013-05-06
Баатар:
Тэр муу эх өдөр болгон улайг нь үзэх гэж байгаа телевизийнхнээс яаж зугтаж хүү дээрээ орох болж байна аа Нийтлэл сайхан болжээ
2013-05-06
зочин:
нээрээ үнэн ш дээ болимоор юм хүний зовлонгоор тоглож байдаг телевизийнхэн болимоор юм аа
2013-05-06
Баясаа:
Удвал сайдаа Монголдоо эмчлүүлье гэж уриалаач. хууль санаачлаач.
2013-05-06
hyyramch:
ydwal saíd zowhen namiin dargiihaa toloo gej tangrag orogsen saíd hvnee ternees mgliin ydyy ard tvmen owdeed vhej bsan ch hohino gej heleh saíd shvv
Уншигч:
Монгол хүн монгол нутагтаа эмчлүүлдэг хуультай болъё. Тэгвэл энэ дарга нар эмнэлгийг хөгжүүлэхгүй хаачих юм аан? Даанч тэр хуулийг их хурлын гишүүд батлахгүй л дээ. Тийм гишүүдийг хэн сонгосон билээ? Ард бид биз дээ. Сонгосон ч гэж дээ 5 цаасаар эрхээ худалддаг, хулхидуулдаг дорой ухаантай ард түмэн юм уу? Үгүй л баймаар юм.
2013-05-06
ghgh:
яг үнэн шүү дээ
2013-05-06
Баяр:
БаДамжаваа хорь гаран жил МАН төр барьж байхаД тэр стандарт чинь хаана байсан юм бэ...амны чинь үдээс одоо л тайлагДаа юу...
2013-05-06
qSGMJSR:
GANTOMOR GEJ NEG SUUDALTAIGAA ZUURALDSAN GARAAS ASUU