Союз сансрын хөлөг амжилттай хөөрлөө
2011-11-14

Казакстан дахь Байконураас Оросын “Союз” сансрын хөлөг дөнгөж саяхан амжилттай хөөрлөө. Антон Шкаплеров, Анатолий Иванишин, АНУ-ын Дэн Бурбанк нарын бүрэлдэхүүнтэй “Союз ТМА22” сансрын хөлөг онгоц Союз хөтөлбөрийг дахин амжилттай нээж Байконураас хөөрч агаар мандлыг даван гарлаа. Өнгөрсөн наймдугаар сард нисгэгчгүй Союз хөлөг хөөрсөн боловч удалгүй осолдож туршилт амжилтгүй болсон. Энэ удаад нислэг амжилттай болно хэмээн Союз хөтөлбөрийн мэргэжилтнүүд итгэлтэй байсан юм. Союз хөтөлбөр өдийг хүртэл сансар судлалд ихээхэн хувь нэмэр оруулсан боловч сүүлийн үед тасалдаад байсан юм. Сансар огторгуйг эзэмших өрсөлдөөнд Хятад улс сүүлийн үед хүчтэй орж эхэлсэн. Харин үүнтэй зэрэгцээд НАСА-гийн сансрын гол хөтөлбөр өндөрлөсөн. НАСА-гийн дараагийн хөтөлбөр 2020 он гарч эхэлнэ гэж тооцвол тэр үед Хятадууд Орос, Америктай өрсөлдөх хэмжээнд очно хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа. Энэ үед Оросууд Союз хөтөлбөрөө дахин сэргээсэн нь сансар судлалын түүхэнд чухал үйл явдал боллоо хэмээн мэдээлж эхэлжээ.  
Shuud.mn
Сонин хачин