12 жил хүлээсэн хурим болно
2013-05-08

Оросын теннисчин Анна Курникова дуучин Энрике Иглесиас нар ирэх долоо хоногт гэрлэнэ. Энэхүү баярт мэдээ дэлхийн шоу урлагийн одуудад  хүлээлт үүсгэжээ. Хэдийгээр хуримын товыг чандлан нууцалж байгаа ч ирэх долоо хоногт болно гэж хэн нэг нь ам алдсан гэнэ.

Хуриманд дуучин Женнифер Лопес, хөлбөмбөгчин Дэвид Бекхэм гэргийн хамт, жүжигчин Эва Лонгория, “Формула-1”-ийн Льюс Хамилтон, дуучин Николь Шерзингер нарын одууд уригджээ.

Тэд үерхэж эхлээд 12 жил болж байгаа юм.

Д.Баясаа

Shuud.mn
Сонин хачин