“Sony World Photography Awards” уралдааны ялагчид
2013-05-08

Саяхан энэхүү наадмын тэргүүн байрын эзэд шалгарлаа. Оны зурагчин гол номинацийн эзэн Норвегийн Андреа Гьестван болсон байна. Энэ жил уралдаанд 170 орны 122 мянган хүн оролцжээ.
Тэрбээр 2011 оны долдугаар сарын 22-ны өдөр Утёйа арал дээр авсан зургуудаараа оны зурагчин болсон юм. Энэ өдөр  Андерс Брейвик гэгчийн суманд өртөн  77 хүн амиа алдаж 150 хүн бэртэж гэмтсэн юм. Андреа Гьестван алан хядлага болсон газрын хүүхэд, залуусын цуврал зураг авсан байна. . Зургийг мэргэжлийн болон нээлттэй, оюутны гэсэн зургаан номинацаар шалгаруулсан юм. Норвегийн Андреа Гьестваны  “Түүхийн нэг өдөр” цуврал зургийн нэг. Оны зургаар шалгарсан. “Би сорвиороо бахархдаг. Яагаад гэвэл итгэснийхээ төлөө хүртсэн юм” гэж 15 настай Илва Швенке ярьдаг. Илва 2011 оны долдугаар сард Утёйа арал дээр суманд өртөж цээж, гэдэс, ташаандаа шарх авсан.  (© Andrea Gjestvang/2013 Sony World Photography Awards) Брейвикийн бас нэгэн золиос. Ислин Роуз гэх 15 настай охин “Утёйад болсон явдлаас хойш их муу унтдаг болсон. Харанхуйгаас айдаг. Аймшигтай тарчилдаг болсон. Ээж бид хоёр нохой тэжээвэл дээр байх гээд Атенетай /нохой/ болсон. Би одоо нохойтойгоо хамт унтаж байгаа” гэж ярьжээ. (© Andrea Gjestvang/2013 Sony World Photography Awards) “Мэргэжлийн зураг” ба “Спорт” номинацийн ялагч. 2012 оны Лондоны олимпийн тэмцээний үеэр авсан. 2012 оны долдугаар сарын 25. (Adam Pretty/Getty Images/2013 Sony World Photography Awards) “Мэргэжлийн зураг” ба “Спорт” номинацийн ялагч. Ямайкийн гүйгч Усэйн Болт. Олимпийн наадмын ес  дэх өдөр. 100 метрт. (Adam Pretty/Getty Images/2013 Sony World Photography Awards) Оны залуу зурагчин. Румыны шинэ жилийн баярын уламжлалын нэг. (© Alecsandra Dragoi/2013 Sony World Photography Awards) “Мэргэжлийн хөрөг” номинацийн ялагч. “Копенгагены зургаан үе”. Хүмүүс зургаан үеэс тогтдог гэсэн зарчим дээр үндэслэн авсан. (© Jens Juul/2013 Sony World Photography Awards) “Копенгагены зургаан үе” цуврал зургийн нэг. (© Jens Juul/2013 Sony World Photography Awards) “Мэргэжлийн зураг” ба “Орчин үеийн хөгжил” номинаци. “Хувь хүн ба нийгэм. Бодит байдал боломжгүй зүйлийн эсрэг” нэртэй зураг. 2012 онд Хойд Солонгосчууд Ким Ир Сений 100 жилийн төрсөн өдрийг тэмдэглэсэн юм. (© Ilya Pitalev/2013 Sony World Photography Awards) Дээрх номинацийн ялагч. Хойд Солонгосын цэргүүд болон иргэд. Ким Ир Сений нэрэмжит стадионд. (© Ilya Pitalev/2013 Sony World Photography Awards) Маттерхорн уул. Зургийн тайлбар “Би залуудаа энэ ууланд авирахыг хүсдэг байв. Гэвч тийм боломж гараагүй. Уулын хойд тал нь Альпийн “агуу гурван асуудал”-ын нэг байв. Зөвхөн 1931 онд л энд уулчид гарсан юм. Энэ зураг нэг талдаа оргилд гарсан бүх хүмүүст зориулагдсан, мөн эргэж ирээгүй хүмүүст ч бас” (© Nenad Saljic/2013 Sony World Photography Awards) “Мэргэжлийн урлаг, соёл” номинац. Лимузин өнөөдөр энгийн хүмүүсийн амьдралд нэвтэрч эхлээд байна. Зурган дээр: Ихэр охин. Лора, Бела нар 15 насныхаа төрсөн өдөр. (© Myriam Meloni/2013 Sony World Photography Awards) “Кампанит ажил” номинацийн ялагч. Хонконгт зургийг нь авсан. “Jim Rickey” спортын гутлын кампанит ажил. (© Christian Aslund/2013 Sony World Photography Awards) “Орчин үеийн асуудал” номинацийн ялагч. “Өмнөд Америкийн шорон” Венесуэлийн Каракас дахь шоронгийн ялтнууд. (© Valerio Bispuri/2013 Sony World Photography Awards) “Орчин үеийн асуудал” номинацийн ялагч.Чили. Сантьягогийн шорон. (© Valerio Bispuri/2013 Sony World Photography Awards) “Моод ба гоо үзэсгэлэн” номинацийн ялагч. Исландын эрэг дээр. (© Klaus Thymann/2013 Sony World Photography Awards) “Амьдралын хэв маяг” номинацийн ялагч. (© Alice Caputo/2013 Sony World Photography Awards) “Оюутны илбэ” номинаци. (© Natalia Wiernik/2013 Sony World Photography Awards) “Аялал” номинацийн ялагч.Жил бүр мянга мянган христчид Эфиоп руу явдаг. Африкийн Иерусалим гэгдэх энэ газар үргүй эмэгтэйчүүдийг адисласнаар үр тогтдог гэх. (© Gali Tibbon/2013 Sony World Photography Awards) “Аялал” номинацийн ялагч. Гэрэл загалмай мэт тусч байна. (© Gali Tibbon/2013 Sony World Photography Awards) Бүсгүйн өмнө ямар ч саад байсан бууж өгөхгүй. (© Hoang Hiep Nguyen/2013 Sony World Photography Awards) 6 Д.Баясаа
Shuud.mn
Сонин хачин
....:
orchuulna gej alad haychih yma.
2013-05-08