Худалдан авах ажиллагааг хариуцсан мэргэжлийн байгууллага ажлаа эхэллээ
2013-05-09

  “Тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах нь Шинэчлэлийн Засгийн газрын нэг зорилт. Энэ ажлыг хариуцан ажиллах мэргэжлийн байгууллагад өндөр хариуцлага ирлээ” гэж Худалдан авах ажиллагааны газрын нээлтэд оролцохдоо Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг гардан хариуцах энэ агентлагийг Засгийн газрын 2012 оны 6 дугаар тогтоолоор байгуулсан юм. Өнгөрсөн хугацаанд агентлагийнхан цахим системээ бүрэн суурилуулж нэвтрүүлээд, өнөөдөр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Худалдан авах ажиллагааг цахимжуулснаар тендер шалгаруулалт нээлттэй, ил тод, хяналттай, харицлагатай, тэгш боломжтой болохоос гадна зохион байгуулах зардал багасч, төсвийн үргүй зардлыг хэмнэх давуу талтай. Өмнө нь 1 тендерт 218750 төгрөгийн зардал гаргадаг байсан бол цахим системээр энэ үйл ажиллагааг явуулахад 92,5 хувийн хэмнэлт хийх аж. Жилийн дүнгээр тооцвол 193 тонн цаас, хоёр тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ гэж Шадар сайд Д.Тэрбишдагва хэллээ. Төрийн худалдан авах ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахаар тус газар олон улсад дагаж мөрдөгддөг барилга угсралтын ISO-10845 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх нэг цэгийн үйлчилгээний төв нээжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  
Shuud.mn
Сонин хачин
зочин:
шинэ зүйл алга гэж яриад л байх юм, өмнөх засаг хийж хэрэгжүүлсэн зүйл байхгүй шүү дээ, бүгд цаасан дээр, ёстой нөгөө шүүмжлээд байдаг элбэгээ шиг ярисаар байгаад л дууссан, одоо бүгдийг хэрэгжүүлэх гэж байна, энэ хооронд асар их ялгаа байгаа шүү
2013-05-10
Iiii:
Mash sain baina amjilt husie
2013-05-09
Ducal:
Net eer sanal avax tender za za ene duusjee buun luivar bolox yum bna daaa
2013-05-09
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-09
Зочин:
Бүгдээрээ хийчэхээд ганцаараа өмчлөх нь хир шударга вэ? Худалдан авах ажиллагааны агентлаг байгуулах асуудал нь Төсвийн тухай хууль батлагдсанаар шийдэгдээ биз дээ. тэр үед шинэчлэлийн ЗГ хаана байсан билээ дээ.
2013-05-09
зочин:
шинэ зүйл алга гэж яриад л байх юм, өмнөх засаг хийж хэрэгжүүлсэн зүйл байхгүй шүү дээ, бүгд цаасан дээр, ёстой нөгөө шүүмжлээд байдаг элбэгээ шиг ярисаар байгаад л дууссан, одоо бүгдийг хэрэгжүүлэх гэж байна, энэ хооронд асар их ялгаа байгаа шүү
ХААГ-ЫН ХАМТ ОЛОНД:
Шинээр байгуулагдаж байгаа танай байгууллагын хамт олонд ажлын амилт хүсье. Тендер шалгаруулалтыг хууль журмын хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж авлига хээл хахуулын торыг тас цохин ажиллах хэрэгтэй. Танай байгууллагын шинэлэг нээлттэй үйл ажиллагаа мэдрэгдэж эхлээд байгаад талархаж байна. Энхжаргал дарга энэ байгууллагыг сайн удирдаж байгаад баяр хүргье.
2013-05-09