Төрийн ордны баруун хаалган дээр хадгаламж зээлийн хоршооны хохирогчид жагсч байна. Эдгээр хохирогчдын хохирлыг барагдуулаагүйгээс гадна битүүмжлэн хураасан үл хөдлөх хөрөнгийг холбогдох албан тушаалтнууд өөрийн дураар зарж борлуулж, зарим хөрөнгө нь ор сураггүй алга болсонд тэд бухимдалтай байгаа юм.
Долоон жилийн хугацаа өнгөрч байхад хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулахгүй байгаа учраас тэд ийнхүү тэмцлийн хэлбэрт шилжин, тайван жагсаал хийхээр болсон байна.
Б.Аянга