Тагнах, чагнах төхөөрөмжүүдийг хураажээ
2013-05-15

Тагнуулын Ерөнхий газрын Орхон аймаг дахь Тагнуулын хэлтсээс аймаг дахь худалдааны төв, дэлгүүрүүдэд гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтаар тагнах, чагнах зориулалт бүхий нууцаар дүрс бичлэг хийх аппарат, дуу хураагч, камертай цаг, түлхүүрийн оосор, үзэг, флаш, товч, нүдний шил, үнсний сав, болон гар утасны сим карт ашиглан, бусдын яриаг зайнаас сонсох зориулалттай техник зэрэг зүйлсийг тус аймагт дөрвөн хүн борлуулж байсан нь илэрчээ. Тиймээс дээрх найман төрлийн техник хэрэгслийг хураан авсан байна.

Учир нь сонгууль дөхөхөөр бусдыг тагнах, чагнах зориулалттай төхөөрөмж худалдаанд ихээр орж ирдэг аж. Мөн улсын хилээр оруулж ирэх, худалдахыг хориглодог гэнэ.

Уг төхөөрөмжийг зөвхөн Тагнуулын ерөнхий газар, ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газар, ХХЕГ-ын Хилийн тагнуулын газар, Эрүүгийн цагдаагийн газар, ШШГЕГ-ын Гүйцэтгэх алба, Авлигатай тэмцэх газрын ажилтнууд гүйцэтгэх ажлын шугамаар ашиглах эрхтэй байдаг юм байна.

Б.Аянга

Shuud.mn
Сонин хачин
Хмм:
Зүгээр захын дэлгүүрдэд зарж байгаа юмыг яасан яасан гээд сүртэй сүртэй юм бичээдээдийн???
2023-10-31
Зочин:
Албаны өрөө тасалгаанд хууль бусаар чагнах хэрэгсэл тавьсан нь илэрвэл чагнах хэрэгсэл тавьсан хүн хуулийн ямар хариуцлага хүлээх вэ? Энд хуулийн ямар заалт байдаг вэ?
2015-11-28
dasw:
huuliar horigloson bdag yumaa malnuud min.Yun ardchilal erh chuluu yriad bgaan.
2013-05-17
eeenko:
neg hvnii erh choloo nogoo hvnii erh choloogoor hyazgaarkagdaj bolohgui gesen ardchilliin zarchim bii
2013-05-16
irgen:
yagaad erh chuluutei baij bolohgvi gej
2013-05-15
eeenko:
neg hvnii erh choloo nogoo hvnii erh choloogoor hyazgaarkagdaj bolohgui gesen ardchilliin zarchim bii
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-05-15