Б.Баярмаа: Манай багш энэ ертөнцийн хамгийн сайн хүн
2013-05-18

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Бүрэн дунд сургуулийн 5 Г ангийн сурагч Батболдын Баярмаа охин тун чадварлаг уран уншигч. Тэрбээр “Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит “Чингис” шүлгийг хэн уран унших вэ” тэмцээний гуравдугаар байрын шагналтай. “Бүхнийг чадна” тэмцээний уран уншлагын аварга билээ. Уран уншигч охин маань ирээдүйд тогооч болохыг мөрөөддөг гэнэ. Ингээд эрхэм авьяаслаг сурагчийн энгийн яриаг уншигч таньд хүргэе.   -Миний дүү хэзээнээс эхэлж шүлэгт дуртай болов? -Дөрөвдүгээр ангиасаа  эхэлж шүлэгт дурласан. Их зохиолч Д.Нацагдоржийн “Миний ээж” шүлгийг уншихад үнэхээр таалагдсан. Ийм  агуу шүлгийг яаж амьдруулан уран унших вэ гэж их бодсон. Тэгээд л шүлэгт хорхойтой болсон доо. Ээж бол эгэлгүй ачтан. Ариун сайхан сэтгэлтэй агуу хүн шүү дээ. Тийм ч учраас ээжийн тухай шүлэг уншина гэдэг надад тарни уншсан юм шиг сайхан санагддаг.   -Хөөх ямар мундаг юм бэ, Яагаад чи ээжийгээ тарнитай зүйрлэв? -Би ээждээ хязгааргүй их хайртай болохоор тарнитай зүйрлэсэн. Миний ээж хөдөөний эгэл жирийн малчин бүсгүй. Үр хүүхэд биднийхээ төлөө нойр хоолоо хасан, халуунд халж, хүйтэнд хөрж яваа ижийдээ хайртай.   -Шүлэг уран уншихад хамгийн чухал зүйл юу вэ? -Уран тод, зөв унших. Бас тун чадварлаг жүжиглэж унших хэрэгтэй. Би хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн “Айлын жаалууд ямар өвөө, эмээ болох вэ” шүлгийг унших дуртай. Энэ шүлгээ саяхан болсон “Хонхны баяр”-аараа уншихад хүмүүс шоолоод байсан.   -Яагаад? -Өвөө, эмээ болоод жүжиглэсэн чинь инээлдээд байсан. Энэ шүлэг угаасаа инээдмийн төрлийнх юм л даа. Би ч чадлаараа жүжиглэсэн.   -Эрдэм номын ухааныг зааж өгдөг багшийнхаа талаар яриач? -Манай ангийн багшийг С.Энхбат гэдэг. Бид багшдаа хамгийн их хайртай. Миний багш энэ ертөнцийн хамгийн сайн хүн. Биднийг эрдэм боловсролтой сайн хүн болгох гэж өөрийн оюун мэдлэгээ харамгүй хайрласан. Энэ намар би зургадугаар ангид орно. Одоо шалгалтууд эхлээд зав муутай л байна. Бага ангийнхаа багшийг их санах байх аа. Манай багш ирэх намар нэгдүгээр анги авна. Багш маань эрдэм номтой, эв эетэй сайн хүн болоорой гэж үргэлж захидаг. Би олон орны хоол хийж сураад багшдаа хамгийн амттай хоол хийж өгнө.   -Удахгүй зуны амралт боллоо, амралтаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? -Манайх овоо хэдэн малтай. Аав маань “Мал дагавал ам тосдоно” гэж хэлдэг. Аав, ээждээ мал маллахад нь тусалдаг. Ямаагаа, саана, хурганд явна, гэрээ цэвэрлэнэ, дүүгээ харна гээд миний ажил дуусахгүй ээ.   -Ингэхэд чи ямар, ямар хоол хийж чадах вэ? -Цуйван, бантан, гурилтай шөл, бууз, ногоотой хуурга, банштай цай, будаатай хуурга гээд овоо хэдэн төрлийн хоол хийж чадна. Хөдөөний хүүхэд ажилсаг байхгүй бол болохгүй.  Манай аав, ээж байнга л завгүй байдаг.   -Миний дүүгийн хамгийн эмзэглэж явдаг зүйл? -Нялх хүүхдүүд хүнд өвчин туссан гээд зурагтаар гарахад их өрөвддөг. “Өвчтэй хаанаас эрүүл гуйлгачин жаргалтай” гэж би нэг номоос уншиж байсан санагдана. Эх орны маань ирээдүй болсон бяцхан дүү нар маань энх тунх, эрүүл саруул, өсөн торниосой гэж дандаа боддог.   -Чи том болоод ямар мэргэжилтэй болох вэ? -Ирээдүйд тогооч л болно гэж боддог. Өвөө, эмээ маань намайг хоол сайн хийдэг юм чинь тогооч болоорой гэсэн. Өлсөж цангасан  хүнийг өөрийн гарын хоолоороо дайлах дуртай. Би нэгдүгээр ангид байхдаа гурилтай шөл хийж сурсан. Дараа нь ээжээрээ бүх хоол хийх аргыг заалгасан. Би цуйвангийн гурилыг ямар ч хурц заазуураар гараа исгэхгүй хэрчиж чадна. Одоо олон орны хоол хийж сурна.  Саяхан аавтайгаа хамт хятад, солонгос, япон хоолны газар орж үзсэн. Надад их таалагдсан. Одоо хэрхэн хийх аргыг нь л сурмаар байна.   -Миний дүү олон найзтай юу? -Тийм ээ, “Зуун төгрөгтэй явснаас зуун найзтай яв” гэж ардын маань сайхан үг бий. Би найзууддаа их хайртай. Бие биедээ туслаад хамт тоглоод үнэхээр сайхан байдаг.   -Чөлөөт цагаараа юу хийдэг вэ? -Номын санд суудаг. Би сурагчдын дотуур байранд амьдардаг. Амралтын өдрүүдэд л хөдөө гэртээ очдог. Хичээлээ тараад тогтмол номын санд суудаг. Олон гоё үлгэрийн ном, бас шүлгийн ном унших дуртай. Одоо Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн “Ижийтэйгээ байхад баян байсан” шүлгийг цээжилж байна.   -Үеийнхээ найзуудад юу гэж захимаар байна? - Үеийн найзууддаа шалгалтаа онц өгөөрэй. Бас удахгүй болох зуны амралтаа үр өгөөжтэй өнгөрүүлээрэй гэж захъя.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
ulaan:
yag tiim
2013-05-22
ха ха ха:
юу вэ
2013-05-21
чи сак:
сайн охин
2013-05-21
zochin:
Khuukhduud im l baikh kheregtei.Zarimakh neg olond taalagdakh gej chadan yadan ugsun khumuusiin yariltslagaas iluu amid bolj.Khair khurchikhlee.Surlagiin amjilt khusie.
2013-05-20
ха ха ха:
юу вэ
Bayarmaad:
duudee sain saihniig husie
2013-05-20
одон:
Сайхан монголжуу яриатай, ухаалаг охин байна. Ийм хэрсүү хүүхдүүд хол явна, бидний ирээдүйг залгамжилна даа. Дүүдээ хамгийн сайн сайхныг хүсье. Мөрөөдлөө зорилго болгож, заавал биелүүлээрэй.
2013-05-19
zochin:
Ymar ch mergejiliig togs sursan baihad ireedui ni gerel gegeetei, az jargaltai, amjilt buteeltei baih bolono! Minii duu sain togooch bolood delhiid MGL- iinhoo neriig duursgaarai! Sur sur sur bas dahun sur!!!
2013-05-19
зочин:
Танайз ажилладаг нэг балиар сэтгүүлч хөдөөний хүүхнээс болж олон багш зовж байгаа шүү ГОвьАлтайн зуугуул гэсэн
2013-05-19
монгол ухаан:
та нарын нөгөө ха.рааж зү.хээд байдаг хө.дөө.нийхөн чинь ийм л ажилсаг ухаалаг төрөлх хэлээрээ зөв сайхан ярьдаг хүмүүс байдаг юм даа тэгэхэд хотын хүүхдүүд сэтгэнэ ярина гэж но.хой ногоо зулгаахтай адил юмнууд байдаг хотын хо.гийн.хон алийгаа ч мэдэхгүй жо.гор.хой.нууд
2013-05-19
ulaan:
yag tiim
unshigch:
мундаг охин байна. Яриа нь олон хүүхдэд төдийгүй томчуудад ч юм бодогдуулахаар санагдлаа. Дүүдээ аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг ерөөж, эрдэм номтой сайн хүн болохыг хүсье.
2013-05-18
zochin:
yamar uhaantai ohin be sain humuujiltei uhaalag huuhed hovor bolj bga shuu bagshid n amjilt husiy
2013-05-18