Бейонсе дахин хөл хүнд болжээ
2013-05-21

  Саяхан Антверпенд болсон тоглолтын үеэр бие нь тааруухан болж завсарлага авсан дуучин Бейонсиг хөл хүнд болсон талаар хэвлэлийнхэн  таамаглан бичиж байв. Харин энэ мэдээг хосууд нотолжээ. Тэрбээр  хэвлэлд өгсөн ярилцлагадаа  Бейонсе бяцхан охин Блю Ивигээ дүүтэй болгохыг хүсч байгаагаа хэлж байсан нь ийнхүү биелсэн байна. Д.Од
Shuud.mn
Сонин хачин