Ангела Меркелийн наргиа асуудлыг хурцатгалаа
2013-05-22

  Герман Унгарын хооронд улстөрийн таагүй байдал үүслээ.  Германы улстөрч Пеер Штайнберг Унгарыг Европын холбооноос гарахыг уриалж үүнийгээ тус улс “диктатор дэглэмтэй” гэж тайлбарласан аж. Ангела Меркель энэхүү мэдэгдлийг гайхан хүлээж аваад байдлыг зөөлрүүлэх гэж “Тийм ээ, улс орныг зөв замд нь оруулах хүч чармайлт гаргах хэрэгтэй. Гэхдээ миний бодлоор тийшээ кавалер /үгчилбэл, морь/ оруулах шаардлагагүй” хэмээн наргианаар хэлсэн нь гал дээр тос нэмэхтэй адил болжээ.  . Унгарт Германы канцлерийн хэлсэн үг бөмбөг дэлбэлэхтэй адил болж Ерөнхий сайд Виктор Орбан “Герман өөрийн кавалераа танк хэлбэрээр Унгарын нутаг дэвсгэр дээр 1940-өөд онд оруулж байсан. Меркелийн үг Гитлерийн үйл хэрэгтэй адилхан боллоо” хэмээн хариулсан байна. Д.Од
Shuud.mn
Сонин хачин
haha:
ene avgai ajlaasaa gusuulah ni dee
2013-05-22
Морь:
Энд морь биш морьт цэрэг гэсэн утгаар тоглож хэлээ байлгүй дээ. Морь гэж орчуулдаг гсн ккк
2013-05-22
Үгчилбэл:
кавалери гэдэг нь морь гэсэн үг бус морин цэрэг гэсэн үг байх шүү, сэтгүүлч гуай.
2013-05-22