Р.Чойномын номон хөшөө сүндэрлэлээ
2013-05-24

  Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотод Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномд зориулсан номон хөшөө сүндэрлэлээ. Р.Чойномын үргэлж биедээ авч явж уран бүтээлээ туурвидаг байсан тэмдэглэлийн дэвтрийг нь дүрслүү хөшөөг цэвэр боржингоор урласан аж. Уг хөшөөн дэвтэрний хуудас дээр Чойномын хамгийн сүүлд туурвисан “Сархдын ширээ минь баяртай” шүлгийн мөрийг сийлсэн юм байна. Хөшөөг нийтдээ 18 сая төгрөгөөр босгох төсөв гарч, “Цагаан шонхор холдинг” компани, Хэнтий аймгийн Нийгмийн халамжийн хэлтэс, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан, хэвлэлийн “Жиком пресс” үйлдвэр, “Хүннү хас” ТББ, хувь хүн ивээн тэтгэжээ. Б.Сайнаа
Shuud.mn
Сонин хачин