Супермоделиуд тэр үед бас өнөө цагт
2013-05-24

  Хөгшрөлт хүсэх зүйл биш ч хэзээ нэгэн цагт эвлэрэхээс өөр аргагүй. Хэн нэг нь цаанаа л нэг сайхан хөгширч байхад өөр нэгэн байгалийн жамын эсрэг бүх чадлаараа тэмцдэг. Харин та эдгээр зургуудыг хараад ертөнцийн хуулийн тухай эргэцүүлэн бодоорой. Хөгшрөлт хэнийг ч тойрохгүй. 1.Твигги 1960-аад оны супермодель. Том нүдтэй, халимаг шахуу үсний засалттай түүнийг “Daily Express”  “1966 оны нүүр царай” гэж нэрлэж байв. Твигги “Америкийн топ модель”-ийн шүүгчээр ажиллаж байв. 2.Кристи Тарлингтон Энэ бүсгүй 500 сэтгүүлийн ковер болж байв. Өдгөө 44 настай Кристи Колумбын их сургуульд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магист хамгаалахаар суралцаж байгаа. Эвдард Бернстэй гэрлэж хоёр хүүхэд төрүүлсэн. 3. Клаудия Шиффер Герман бүсгүй 17 наснаасаа эхлэн 700 гаруй сэтгүүлийн нүүрийг чимэглэсэн. ЮНИСЕФ-ийн сайн санааны элчээр ажилладаг. Нэрийн хувцас болон бусад бизнес эрхэлдэг 4. Эль Макферсон “Illustrated Swimsuit Issue” сэтгүүлийн нүүрийг таван удаа чимж дээд амжилт тогтоосон. Арьс арчилгаа, дотуур хувцасны нэрийн бүтээгдэхүүн гаргасан. 48 настай Эль Макферсон NBC телевизийн “Fashion Star” хөтөлбөрийн продюсерээр ажилладаг. 5. Линда Евангелиста Нэрт зурагчин Стивен Мейселийн “хувийн” модель. Сэтгүүлийн нүүрэнд 600 гаруй удаа гарсан. 47 настай. Францын тэрбумтан Франсуа-Анри Пиногоос нэг хүүхэдтэй. 2010 оны зургадугаар сарын “Talbots”-ын нүүр царай болж, гоо үзэсгэлэнд насны хязгаар байхгүйг нотолсон. 6.Хайди Клум 1997 онд 24 настайдаа “Victoria’s Secret”-ийн анхны герман модель болсон. 39 настай ч загварын ертөнцөө  орхиогүй. Дөрвөн хүүхдийн ээж. 7. Мариса Беренсон Ив Сен-Лоран энэ бүсгүйг “1970-аад оны охин” гэж байв. 65 настай энэ хатагтай моделийн карьераа дуусгаж кино урлагт шимтэн орсон юм. Тэрбээр 2010 онд “Би бол хайр дурлал” кинонд тогложээ. 8. Наоми Кэмпбелл Түүнийг 15 настайд нь нээсэн юм. 1990-ээд оны хамгийн нэрд гарсан моделийн нэг. Одоо ч загварын ертөнцтэй холбоотой ажилладаг. 9. Кристи Бринкли Кристи 25 жилийн турш “Sports Illustrated Swimsuit Issue” сэтгүүлийн ковер бүсгүй байсан юм. Тэрбээр саяхан нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Гоо сайхны хэрэглэлээ нягт нямбай сонгодог. Хэтрүүлбэл үрчлээ мэдэгддэг” гэжээ: 10. Синди Кроуфорд 1980-аад онд супермодель болсон. 46 настай, хоёр хүүхдийн эх. Өнгөрсөн жил твитертээ “Нас явах тусам косметик бага хэрэглэж байгаа” хэмээн бичжээ. 11. Хелена Кристенсен “Victoria’s Secret”-ийн хатан хаан цол хүртэж байсан. 44 настай, нэг хүүхэдтэй. 2006 онд нэрийн хувцас гаргасан. 12. Иман Иман 14 наснаасаа эхлэн супермоделийн титэм хүртсэн. Iman Cosmetics бүтээгдэхүүн гаргадаг. 13. Жерри Холл Жүжигчин, модель Жерри Холл 56 настай. Саяхан 28 настай охин Лизи Жеггерийн хамт нүцгэн зургаа авахуулсан. Энэ нь загас ихээр олборлож байгаагийн  эсрэг кампанит ажил байв. 14. Кейт Мосс Мөн л 14 насандаа загварын ертөнцөд хөл тавьсан. Calvin Klein, Burberry, Dior-ийн нүүр царай болж байсан. Topshop хувцасны коллекцийн эзэн. 39 настай. 15. Лорен Хаттон Vogue сэтгүүлийн нүүрийг 26 удаа чимж байсан.  69 настай. 16. Тайра Бэнкс Загварын ертөнцөд 15 настай хөл тавьсан. Victoria’s Secret-ийн анхны өнгөт арьстай сахиусан  тэнгэр. Телевизийн салбарт амжилттай ажиллаж байгаа.
Shuud.mn
Сонин хачин