Москвагийн циркийн тоглолт өнөөдөр эхэлнэ
2013-05-25

“Шинэ цирк” төвийн санаачлагаар “Москвагийн циркийн сургуультай амьтад Монголд” хөрш улсуудын хамтарсан тоглолт өнөөдрөөс эхлэн ирэх зургадугаар сарын 7 хүртэл Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт хотуудад тоглогдоно.   Тоглолтод манай циркчдээс гадна ОХУ, БНХАУ-ын циркчид хүрэлцэн ирж өөрсдийн шилдэг үзүүлбэрүүдээ толилуулах юм. Мөн ОХУ-ын гавьяат жүжигчин Надежда Такшантово болон түүний охин Алёна Такшантова нар сургуультай баавгай, сүрэг галуутай үзүүлбэрүүдийг үзүүлэх бол БНХАУ-ын жүжигчид ваартай үзүүлбэр, эрчимтэй тэнцвэрийн аягатай үзүүлбэрүүдийг үзүүлэх аж.   “Шинэ цирк” төвийн уран бүтээлчид өөрсдийн үзүүлбэрүүдээ сонирхуулна. Тоглолтод баавгай, чоно, нохой, галуу, тахиа зарг нийт 40 гаруй толгой амьтад оролцох бөгөөд хөрш гурван улсын уран бүтээлчид хамтарч томоохон хэмжээний тоглолтыг тавих болох юм байна. Б.Сайнаа
Shuud.mn
Сонин хачин
zochin !:
bi uzsen uneheer saihan setgel hodolmoor tasarhai toglolt bna lee ! tasalbarii ni olvol ur huuhduudtegee uzeerei gej zovlii ! uzsen hoinoo bayrlah bolno !
2013-05-26
цирк:
шал мяа цирк байна өөр сэтгэгдэл алгадаа
2013-05-25