Б.Цогтгэрэлийн давж заалдах шүүх хурал болно
2013-05-29

  МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэлийн давж заалдах гомдлын дагуу өнөөдөр Нийслэлийн шүүх хуралдах юм байна. Тэрбээр www.tsag.mn цахим хуудаснаа 2012 оны арванхоёрдугаар сарын 3-нд "Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон, АН-ын гишүүн "Баянбулаг багийн хөгжил" ТББ-ын тэргүүн Р.Улаанхүү 2012 оны арваннэгдүгээр сарын 21-ний орой орон нутгийн сонгуулийн дүн гарах үеэр АН Орхон аймагт ялсан хэмээн хөөрцөглөж архи хэтрүүлэн хэрэглэснээс бусадтай маргалдан иргэн О-гийн амийг хохироосон онц ноцтой хэрэг үйлдэн одоогоор Орхон аймгийн Цагдаагийн газарт саатуулагдан шалгуулж байна" гэсэн мэдээлэл цацсан хэргээр шүүхийн хаалга татсан. Улмаар Чингэлтэй дүүргийн шүүх түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 21 сая төгрөгөөр торгох ял оноосон юм. Энэ ялыг эсэргүүцэж Б.Цогтгэрэл давж заалдаад байна Б.Одон
Shuud.mn
Сонин хачин