“Улаанбаатар-2013” олон улсын марафон болно
2013-05-30

  Дэлхий нийтэд биеийн тамир спортыг, тэр дундаа нийтийн марафон гүйлтийг бүх нийтээрээ дэмжиж, хүн амын эрүүл мэндийг сайжруулах, хотоо сурталчилах, аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс өөрийн нийслэлдээ зохион байгуулдаг болсон.  Дэлхийн хотуудын жишгээр Улаанбаатар хот, ССАЖЯ, БОНХЯ, “Ар Монгол травел” групптэй хамтран “Улаанбаатар-2013” олон улсын Марафон гүйлтийн тэмцээнийг ирэх ням гаригт зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг тохиолдуулан нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, идэвхитэй аж төрөх ёсыг дэмжих үүднээс зохион байгуулж байгаараа онцлог бөгөөд арга хэмжээнд нийт 500 гаруй гүйгч, үүний дотор 14 орны 110 гаруй гадаадын тамирчин оролцох юм. Тамирчдын хувьд 2 насны ангилалаар хурд хүчээ сорих бөгөөд олон улсын марафончид  Сүхбаатарын талбайгаас гарч Энхтайвны гүүрээр давж, Махатма Гандийн гудамжаар гүйж,“Оддын хотхон”-оор тойрч эргээд барианд ирэх юм. Марафончид 5-н км тойрог замаар, 21,1км 4 тойрог буюу 0,95м, 42,195км 8 тойрог 195м, 5км, 2,5км, 1,5-750м буцаж эргэж барианд орох юм. “Улаанбаатар-2013” олон улсын Марафон гүйлтэд Нэгдсэн үндэстний байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн сайн санааны элч, Дэлхийн холын зайн марафон гүйлтийн 2011 оны рекордыг шинэчлэн тогтоосон Кени Улсын тамирчин Патрик Макау оролцох юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин