Хүүхүүд автобусаар үнэгүй зорчино
2013-06-01

  Хүүхдүүд өнөөдөр баярынхаа өдрөөр үнэгүй зорчино. Монголын сурагчдын холбооноос Нийслэлийн тээврийн газар, Том оврын автобусны холбоотой хамтран “Инээмсэглэл” арга хэмжээг энэ сарын 27-оос эхлүүлсэн билээ. Эх үрсийн баярыг тохиолдуулан зохиож байгаа 14 хоногийн аяны хүрээнд нийтийн тээврийн жолооч, мөнгө хураагч нар хүүхдүүдтэй инээмсэглэж харьцах бөгөөд соёлтой үйлчилсэн жолооч, мөнгө хураагч нарт үнэлгээ өгч шалгаруулах юм. Сурагч бүр үнэлгээний картыг биедээ авч явж, нийтийн тээврийн үйлчилгээнд үнэлгээ өгч зорчих юм байна. Ингэснээр аяны төгсгөлд хүүхдэд ээлтэй байгууллага, жолооч, мөнгө хураагч нарыг шалгаруулах юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
dgdg:
huuhuud
2013-06-02
dgdg:
zov bicheechee.uuhuuud genuu?
2013-06-02
dgdg:
huuhuud