АНУ-ын цэргийн хүчний шинэ “Аюул”
2010-12-31

Афганистаны зүүн хэсэгт ажиллагаа явуулж байгаа АНУ цэргийн хүчин удахгүй гэртээ харина гэж найдаж байгаа.  Харин амьдрал дээр бодит байдал шал өөр байна. Тэдний дайснуудын давшилт өдөр ирэх тусам ширүүсч байна. АНУ-ын цэргийн хүчний өмнөөс өндийж байгаа дайснууд нь Хаккани сүлжээ болоод байна. Энэ шинэ бүлэг Лоладан Хаккани гэгч эрхмийн төлөө тулалддаг бөгөөд Хаккани сүлжээ гэж нэрлэдэг юм. Афганистаны зүүн хэсгийг ахалж байгаа АНУ-ын цэргийн хүчний командлагч ярихдаа “Хаккани сүлжээ зэвсэгт бүлэглэл яг одоо Кабулд заналхийж болзошгүй байна. Учир нь тэд Кабултай маш ойрхон үйл ажиллагаа явуулдаг. Мөн миний ойлгож байгаагаар тэд Афганы хамгийн хүчирхэг зэвсэгт дайчид” гэжээ. Хакканийн байлдагчдын үйл ажиллагаа сүүлийн үед эрс идэвхжиж Афганины засгийн газарлуу дайрах оролдлого хийж болзошгүй байгаа юм байна. Ингэвэл 9 жил сунжирсан Холбоотны хүчний цэргийн ажиллагаа талаар өнгөрнө.

Хакканичуудын гол штаб Пакистанд байрладаг бөгөөд тэд зэвсэг болон бэлтгэгдсэн цэргүүдээ Афган руу илгээдэг. Хаккиничууд Афганы Хост суурингаас  Пакистаны хил даван Мираншах болон Хойд Вазиристанд хяналтаа тогтоогоод байна. Өнгөрсөн 7 хоногт Пакистаны Тагнуулын байгууллага Хакканигийн хүү  Насаруддин Хакканийг баривчилсан гэж мэдэгдсэн боловч АНУ-ын тал үгүйсгээд байгаа юм. АНУ-ын тал хэлэхдээ “Насаруддиныг баривчилсан шинж тэмдэг огт алга” гэжээ. Зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар Пакистаны засгийн газар Хакканийн сүлжээг хамгаалдаг. Бүлгийн толгойлогчийн хүүг баривчилсан гэж мэдэгдсэн нь Пакистанчууд тэдэнтэй тэмцэж байна гэдгээ АНУ-д харуулах гэсэн заль юм байна. Мөн тэдний үзэж байгаагаар хэрвээ Пакистаны засгийн газар үнэхээр чармайлт гарган Хакканийн сүлжээний эсрэг тэмцэж байсан бол АНУ болон НАТО-гийн цэргийн ажиллагаанд дэвшил гарах байсан гэжээ. Хаккани бүлэг Ал-Кайдагийн удирдлагуудыг хамгаалж байлдаг ч гэсэн мэдээ байгаа юм байна. Н. ЭДДИ

Shuud.mn
Сонин хачин