Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансарын шатахуун түгээх станцын урд талд “Марк 2” маркийн 05 -67 УБТ дугаартай автомашины жолооч У, явган зорчигч Б-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг өнгөрсөн сарын 17-18-нд шилжих шөнө гарчээ.Улмаар жолооч хэргийн газраас зугтсан байна.
Уг хэргийг үйлдэж ослын газраас зугтсан У-г хөөн саатуулж, иргэний үүргээ биелүүлсэн жолооч Б.Гантулгыг өчигдөр Тээврийн прокурор, Замын Цагдаагийн газрын даргын баярын бичиг мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ.
Д.Цэцэг