Санал тоолох машиныг туршив
2013-06-17

  Санал тоолох машиныг турших хүрээнд 342  саналын хуудас уншуулсан. Өгөгдсөн тавилын дагуу уншигдсан эдгээр саналын хуудаснууд нь зөв тоологдож, сонгож авсан машинууд тооллогын алдаа гаргаагүй гэж МИДАС төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал С.Энхжаргал мэдэгдлээ. Энэ байгууллага нь сонгуулийн автоматжуулсан системийн үйл ажиллагаанд мониторинг хийх хүрээнд санал тоолох машинд туршилт хийх, түүнд намууд болон төрийн бус байгууллага, хэвлэл, мэдээллийн төлөөллийг оролцуулах санал санаачилгыг гаргасан юм. СЕХ үүнийг дэмжиж улмаар тус байгууллага олон талын төлөөллийг оролцуулан санал тоолох машиныг туршсан байна.   МИДАС төрийн бус байгууллагын төлөөлөгч туршилтынхаа дүнг сэтгүүлчдэд танилцуулахдаа, сонгуулийн автоматжуулсан системийн талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, зөв ойлголт, илүү итгэл үнэмшил бий болгох зорилгоор санал тоолох машиныг туршсан юм гэдгээ онцлон тэмдэглэв. Ингэхдээ, тест бүрийн дараа биллийг хэвлэж туршилтад оролцсон намуудын төлөөллөөр гарын үсэг зуруулж баталгаажуулсан гэлээ.Сонгуулийн автоматжуулсан системийг туршиж шалгахдаа олон хувилбараар тухайлбал, санал огт тэмдэглээгүй буюу хоосон, буруу тэмдэглэгээ хийсэн, бүх нэр дэвшигчдийг сонгосон, өөр газар тэмдэглэгээ хийсэн, хүчингүй хуудас хийж уншуулах зэргээр туршиж үзсэн бөгөөд санал тоолох машины үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн тухайгаа тэрээр танилцууллаа гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Shuud.mn
Сонин хачин
зочин:
Тийм байлгүйдээ.
2013-06-17