Салхин цахилгаан станцын нээлт болно
2013-06-20

 

Салхитын Салхин цахилгаан станцын үйл ажиллагааг албан ёсоор нээх ёслолын ажиллагаа  Төв аймгийн Сэргэлэн суманд болно.

Энэхүү цахилгаан станц нь Монголд баригдаж буй анхны салхин станц, сэргээгдэх эрчим хүчний станцууд дундаа хамгийн том бүтээн байгуулалт нь болж байгаа юм. Улаанбаатараас 71 км-ын зайд орших Салхит ууланд тус бүр нь 1.6 мВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай 31 салхин цахилгаан үүсгүүр ажиллаж эхэллээ. Нийт 50 мВт-ын хүчин чадлаараа дулааны III, IY цахилгаан станцын дараа орохуйц чадалтай юм байна. Салхин станцийн цамхгийн өндөр нь 80 метр, нэг сэнсний урт нь 39.8 метр. Далбааг оруулбал нийт өндөр нь 120 метр буюу 30 гаруй давхар барилгатай тэнцэх хэмжээний, 250 орчим тонн жинтэй аварга байгууламж юм.
Энэхүү цахилгаан станц нь жилд ойролцоогоор 140-160 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Энэ нь 100 мянга гаруй өрхийг эрчим хүчээр хангахуйц чадалтай - See more at: http://society.time.mn/content/30674.shtml#sthash.ZIfQlDC2.dpuf

Улсын комисс Сэргэлэн сумын нутагт баригдаж байгаа 50 МВ-т-ын хүчин чадалтай Салхитын Салхин цахилгаан станцын 110/35 кВ-ын дэд өртөө, 110 кВ-ын ил хуваарилах байгууламж, 35 кВ-ын хуваарилах байгууламжийн барилга, 15 ширхэг салхин турбин генератор, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтад хүлээн авсан билээ.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин