Санал тоолох машиныг шалгав
2013-06-21

  Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр 2013 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тоолох автомат машиныг шалгах тестийг орон даяар 12.00 цагт эхлүүлсэн юм.  Манай сурвалжлах хэсэг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр хэсгийн хороо буюу Улсын тэргүүний I сургууль дээр явагдсан шалгалтын явцыг сурвалжиллаа. Биднийг очиход сонгуулийн санал тоолох хоёр автомат машиныг ажлуулахад бэлтгэж байв. Мөн шалгалтын комиссынхон, хөндлөнгийн гэрчүүд болох АН, МАН-ын ажиглагчид хүрэлцэн ирсэн аж. . Шалгалтынхан автомат тоологчийг зааврын дагуу саналын хуудас тест болгон уншуулж, санал хураалтын дүнгийн бичвэрийг хоёр намын ажиглагчдад хянуулсан. Улмаар туршилтын шалгалтын дүнг СЕХ руу илгээсэн. Энэ үеэр ажиглагчид болон шалгалтынхан автомат машин алдаагүй, үнэн зөв уншиж байгааг нотолж, баталгаажуулсан.  . Энэхүү шалгалтыг сонгуулийн хэсгийн хороодод нэгэн зэрэг эхлүүлж, дүнгээ гаргасан бөгөөд ямар нэгэн алдаа, буруу зөрүү гараагүй гэдгийг СЕХ-ноос мэдээллээ.   П.Наран Гэрэл зургийг Б.Батжаргал
Shuud.mn
Сонин хачин
түшиг:
аливаа зүйлд ноён нуруутай байх хэрэгтэй шүү дээ.
2013-06-24
çî÷èí:
Íàì áóñ õ¿í õàðäàæ áàéíà.Ìèíèé ñàíàëûã ÌÀÍ ÷ áàéíà óó,ÀÍ ÷ áàéíà óó ÿëãààã¿é ïðîãðàìì÷èëñàí ìàøèíààð èðãýäèéí ñàíàëûã ëóéâàðäàõûã çºâøººðºõã¿é.ÀÍ-ã äàãàæ íàìèðäàã õîã øààðíóóä,ÌÀÍ-ã äàãàæ íàâñàãàíàäàã íîâøíóóä àëü íü ÷ ººðèéí íàì ÿëæ ë áàéâàë øóäàðãà ¸ñ çºð÷èãäñºí ÷ áàÿðòàé áàéäàã áîë íàì áóñ îëîíõ òà íàðûí õèéæ áàéãàà ýíý áàëèàð çàâààí þìàíä Ẻëæèñ õóòãàæ áàéíà.ÌÀÍ-ÀÍ á¿ðìºñºí ñºíºõ áîëòóãàé.
2013-06-21
зочин:
ХАМГИЙН ГОЛ НЬ ЭНЭ МАШИН СҮЛЖЭЭНД ХОЛБОГДООГҮЙ, ДАРАА НЬ АГААРААР СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОЖ БАЙГААГ САЙН ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ, ЗАРИМ НЬ ШУУД УТСААР СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОЖ БАЙГАА ЮМ ШИГ ОЙЛГООД ГҮРИЙГЭЭД БАЙДАГ ШҮҮ, БАС ЭНЭ МАШИН ТЕСТИЙН МАШИН ШИГ АЖИЛЛАЖ БАЙГААГААРАА АНУ-Д БАЙДАГ ШУУД ТОВЧ ДАРДАГ КОМПЮТЕРЭЭС ЯЛГААТАЙ БОЛОХЫГ ХҮМҮҮСТ САЙН ОЙЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ
2013-06-21
hahaha:
Odoo MAH garuud yu gej tenegtekh bol
2013-06-21