Спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүнээр Ч.Отгонбаатар сонгогдлоо
2013-06-24

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны чуулган өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдлаа. «Олимпик хаус»-т болсон тус чуулганд МССХ-нд гишүүнчлэлтэй 70 гаруй гишүүн оролцож, ирэх дөрвөн жилд тус холбоог удирдах эрхмүүдийг сонгон баталжээ. Мөн чуулганаар МССХ-ны ажлын тайланг хэлэлцэж, холбооны дүрэмдээ өөрчлөлт оруулсан байна.

Өнгөрсөн найман жилийн хугацаанд тус холбоог удирдсан Ж.Отгонцагаан ажлаа хүлээлгэн өгч, гишүүдийн санал хураалтаар Ч.Отгонбаатар холбооны шинэ ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрбээр 46 сэтгүүлчийн санал авсан бол түүнтэй өрсөлдсөн Г.Идэр-Ууган 15 хүний дэмжлэг хүлээсэн байна. Мөн тус хурлаас өмнө нь МССХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Цагаанбаатарыг дэд ерөнхийлөгчөөр томилсон байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
Tulga:
Tamirchdiin hiimori lundaa gj bii shuu.
2013-06-25
Tulgaa:
Muu ijil huusten. Gonginison duutsi amisgaag hoshnogiig ni zad ushigluud hoogood yvuulaach Sport ariun bh uchirtai shuu
2013-06-25
Tulgaa:
Muu ihil huusten. Gonginison duutsi amisgaag hoshnogiig ni zad ushigluud hoogood yvuulaach
2013-06-25