Өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал авна
2013-06-25

  Санал авах өдөр санар авах байранд хүрэлцэн ирж чадахгүй сонгогчдын саналыг өнөөдөр 09:00-20:00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд дараахи байдлаар заасан байдаг. Тухайлбал, дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяа зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогч. Мөн хил хамгаалалтыг удирдах төрийн захиргааны төв байгууллагын харьяа тусгай анги, салбарт алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлтэй зэрэг сонгогчдын саналын зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин