Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцын 2 дугаар трубины генераторын роторт гал гарчээ. Галыг станцын ажилчид унтраасан байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан станцын хэмжээнд аваарийн байдал тогтоож, 1 генератор, зуухыг ажлуулан, аймгийн хэмжээнд цахилгаан, дулааны эрчим хүчийг хэсэгчилсэн байдлаар өгч байна.