“Mongolia ITF-2010” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ
2010-12-02

Mongolia ITF-2010 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 11 цагаас Мишээл экспо төвд болно. Нээлтэд БОАЖ-ын сайд Л.Гансүх, яамны газрын дарга нар, гадаадын төлөөлөгчид оролцоно. Үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, Япон, Англи, Франц, Энэтхэг зэрэг улсын бизнесийн төлөөлөл, дотоодын тур оператор, зочид буудал, жуулчны бааз, авиа компани, төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөр, урлаг соёлын байгууллага, гар урлалын үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг нийт 106 байгууллага оролцож, үйл ажиллагаагаа сурталчилах юм байна. Уг үйл ажиллагаа нь   Аялал жуулчлалын салбарын энэ жилийн сүүлчийн томоохон үйл ажиллагаа аж. Н.Цэндээ

Shuud.mn
Сонин хачин