Хөвсгөлд “Цаатан фестиваль”, Өвөрхангайд 1500 морины уралдаан болно
2013-07-02

 

Монгол үндэсний их баяр наадам нь тун удахгүй болох гэж байна. Энэ жилийн наадмаар олон аймгийн тэгш ой тохиож байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор аймгууд тус бүрдээ баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэхээр зэхжээ. Аймаг бүр л сонин содон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, Хөвсгөл аймагт “Цаатан фестиваль” энэ сарын 6-8-ны өдрүүдэд болно. Мөн Төв аймгийнхан 90 жилийнхээ ойг тэмдэглэнэ.

Ойнхоо хүрээнд 90 уртын дууч, 90 морин хуурч, 90 бүжигчин наадамчин олноо баярлуулах юм байна. Тус аймгийнхан энэ сарын 26-28-ны хооронд ойгоо тэмдэглэх юм. Түүнчлэн Завхан аймгийнхан мөн өдрүүдэд 90 жилийн ой тэмдэглэж 2222 морин хуурч ая өргөж, сум бүрийн онцлогийг харуулсан үзүүлбэр үзүүлэх юм байна. Харин өвөрхангайчууд Геннисийн номд бүртгүүлэх 1500 морины уралдаан энэ сарын 23-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Dorj:
Tenetstgee
2013-07-02
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, доктор философии, холбоо барих хаяг: tamir46@yahoo.com
2013-07-02