Мэдээллийн технологийн лидерүүд уулзалдлаа
2013-07-02

Дэлхийн мэдээллийн технологийн хурдацтай хөгжилтэй хөл нийлүүлэн алхдаг хамгийн гол хоёр салбарын нэг бол яах аргагүй харилцагчдын сая сая мэдээллийн урсгал, нууцлалыг хариуцдаг банк санхүүгийн салбар юм.

.

Тэгвэл салбартаа тэргүүлэгч Голомт банк жил бүр “Дисковер Монголия” нэрийн дор дэлхийн банкны салбарт мэдээллийн технологийн уулзалтыг Монгол улсад зохион байгуулаад 10 гаруй жил өнгөрчээ. 6-р сарын 25-ны өдөр нийслэл Улаанбаатар хотод зохиогдсон уулзалтад ОХУ, Украйн, Малайз, БНХАУ, Тайвань, Гонконг гэсэн 6 орны төлөөлөгчид хуралдаж цахим банкны одоогийн хөгжил, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцсэн юм.

.

Голомт банк Visa, Mastercard, UnionPay, АТМ,  BPC, Impass, HP, Goldpac зэрэг банкны технологийн үйлчилгээ нийлүүлэгч компаниудтай ийнхүү харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлж, банк санхүүгийн дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг харилцагчиддаа хамгийн түрүүнд хүргэж ажилласаар байх болно. Дашрамд дурдахад, Голомт банк бүртгэлийн үндсэн системээ шинэчилж, банкны үйл ажиллагаа болон үйлчилгээгээ шинэ түвшинд гаргах томоохон ажил явагдаж байна.

.

Shuud.mn
Сонин хачин