Супер ламын Мобайл банк
2013-07-03

Ардын хувьсгал ялснаар лам нарыг хар болгох их ажил өрнөж байжээ. Үүний үр дүнд сэхээтний хувьсгал хийгдсэний дараа лам нарын барааг олж харах гэдэг ховор живэр зүйлийн нэг болсон гэдэг. Бурханаа далдхан нуугаад сэмхэн залбирч явдаг сүсэгтэн олны хувьд сайн лам олж  засал номоо хийлгэнэ гэдэг ч бас л далд нууц түвшинд явагддаг  осолтой ажлын нэг болоод байж. Учир нь Маркс, Лениний сургаал  хийгээд материалист диалектик философийг тугаа болгосон социaлист оронд хойд урдах нас, сүнс сүлд дуудах тухай ярих нь асар мунхарсан хүний бодол болох бөгөөд ийм төрлийн засал ном хийж яваа нөхөр бол орхимж нөмөрсөн мунхруулагч ба амар хялбар байдлаар мөнгө олж хөрөнгөжих гэсэн нийгмийн дайсан мөнөөс мөн болох юм.

.

Гэхдээ л социалист хотын захын гэр хорооллын буйдханд өрхий нь татсан гэрт шөнө дөлөөр хонх дамарын жингэнээ сонсогддог л байлаа.

Ингээд ардчилал ялж хаагдсан, боогдсон олон зүйл чөлөөтэй болсон. Өнөөх хонх дамарын дуу, лам мөргөл илүү сайхан болж хүний шүтэх эрх чөлөөтэй болохыг хуульчилж өгсөн. Аливаа хоригдож боогдож байсан зүйл нэгэн тавигдаж тэгээд бүр зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээ болоод ирэхээрээ олон гажуудал дагуулж эхэлдэг. Мөнөөх шашин шүтлэгийн эргэн тойронд сүм хийд дагасан задгайрал ч нэлээн болж тун ашигтай  бизнесийн нэг болж ирсэн. Өөрөөр хэлбэл, өнөөх буддын гүн ухаанд суурилсан сэтгэл засах гэгээрэх, сүлд лундаа, хий бодь энерги сэргээх энэ тэр нь гээгдэж янз бүрийн ид шид эзэмшсэн баахан үзмэрч лам хар холилдон бий болж 5-10 минутад л хүмүүсийн аль болохгүй муу саад зэтгэрийг тонилгож эхлэх нь тэр. Гудамжинд шоо хаяхаас эхлээд гэрээр очиж засал хийдэг лам, бөө аль нь үл ойлгогдох үзмэрч засалч тоогоо алдаж эхэлсэн.

.

Бүр зарим нь жирийн биднээс хэтийдсэн ад шидтэй болох нь зарлагдлаа. Ромбу хэмээх гарагийнхантай өдөр болгон шахуу Зайсангийн орчим холбоо тогтоодог хүн гарч ирж энэ нь бүр ТВ-ээр цацагдаж хүмүүсийг жирийн төрсөндөө гутрахад хүргэв. Ийм хүмүүсийг төр зүгээр суулгаад байхгүй гэдгээ харуулж өнөөх харь гарагийн холбоочинг нь төрийн тэргүүн зөвлөхөөрөө дэргэдээ авч ажиллуулах нь тэр. Их Чингис хаан маань дээд тэнгэртэй харьцаг байсан бол нэг ерөнхийлөгч маань туслахаараа Ромбу гарагтай харьцах гэж үзсэн нь энэ.

.

Энэ бол инээдэм гэхээсээ эмгэнэл байлаа. Олон жил итгэж явсан нийгмийн байгуулал, үзэл бодол нь үнэгүйдээд ирсэн хүмүүс асар том оюуны хоосрол эмх замбараагүй мэдээлэл цуурхалын дунд яахаа мэдэхээ больдгийн нэг жишээ л болсон байх.

Ромбу гараг, Алтан цөгцний хэрэг, нисдэг тавгаар Лениний музейг үзээд хониныхоо захад буусан охин, гал гаргадаг Өнөрөө, хамгийн сүүлийнх нь бурхнаар бөөлждөг Мөнгөнчимэг гэх бүсгүй. Эдгээр шуугиан бүхэн өөр өөрсдийн цаг үетэй, хов живтэй. Харин энэ бүхнийг хөөрөгдөж нийгмийн анхааралд оруулж энэ хэрээрээ олон гэнэн хүмүүсийг зальт явдлын хохирогч болгоход турхирхад хамгийн их үүрэг рольтой оролцсон улс нь хэвлэл мэдээллийнхэн бид өөрсдөө байдагт асуудал байгаа юм. Бурууд нүд хурц байх атал “би өөрөө харлаа үнэхээр гайхалтай. ...төр энийг хамгаалах хэрэгтэй, зүгээр орхиж болохгүй” гэж дуу алдан өгүүлж дүрстэй сурвалжлагатай нэвтрүүлэг гаргахаар чинь хүн итгэхгүй ч яах билээ. Үхэхээс бусдыг үзсэн гэдэг шиг хаширсан гээд байсан олон түмэн маань саяны бурхнаар бөөлждөг гэх гайхамшигт бол нэлээн олноороо л итгэсэн байсан.

.

Цаг хугацаа олон зүйлийг өөрчилж амьдрал зөв гольдрилдоо орж эхэлсэн. Одоо ёстой хаширсан гэх сүсэгтэн олныг дараа нь хэн нь бас яаж алмайруулахыг хүлээхээс өөрөөр тааж хэлшгүй. Хүмүүс ямар нэг далдын болоод бурханлаг зүйлд итгэж аврал ирж сэтгэлийн болоод дотоод шаналалаа нимгэлж байх бол хэрэгцээ. Тиймээс ч хүмүүс ямар нэг найдвартай аврал буулгах хүн, далд шидтэнийг хайсаар л байх юм. Энэ эрлээ хөөж олонч хүнд зальдуулсан. Бөө аймаар юм аа, шатааж түлээд алчих гээд байхийн, тэр үзмэрч бол бүр худлаа, лам нар нь л арай дээр дээ. Бас нэг тангараг сахилтай юм гэх хүмүүс их болсон байна.

.

Нэгэн цагийн хатууд ангийн, төрийн дайсан гэгдэж байсан лам нар өнөөдөр ямархуу түвшинд байна вэ. Энгийн хүний үгээр бол бидний бурхантай ойр очиход тусалж гараас маань хөтөлж гэгээрүүлж сэнхрүүлдэг лам нарыг тойрсон бараан зүйл багагүй л сонсогдож байна. Уншлага хурал дээрээ унтаж байдаг ч лам бий, улаан орхимжоо жинсээрээ солиод шөнөжингөө шоуддагч лам бий. Аврал буулгаж чаддаг номын хүч авшигтай мундаг лам ч бий бол бүр агсан тавьдагч лам бий гэнэ. Одоо бүр утсаар сүсэгтэнтэйгээ яриад жил мэнгийг нь асууж байгаад 10.000 төгрөг дансанд нь орохоор зөрүүлээд тухайн хүний жил суудал мөнгөнд таарсан засал ном, тарни бичсэн нэг файлийг электрон шуудангийн хаягаар нь явуулчихдаг Супер лам төрсөн байна гэнэ. Энэ одоо юу болж байгаа юм бол доо.

.

Өнөөх чанагш гэгээрэлд хүрч гэгээрэхийг зорилго болгож, бие, хэл, сэтгэлийн нүглийг тэвчин, шунал болоод тачаалаасаа салж биднийгээ оройлон бурханы авралд хөтлөх лам маань “mobile bank” үйлчилгээтэй болчихсон байна. Суперламтан S-4 утсаа барчихсан дансанд мөнгө орсон мессеж ирлээ, зөрүүлээд заслынх нь номтой файлыг хаягаар нь шидлээ, гүйцээ гээд л өөр давхар бизнесээ амжуулан завгүйхэн давхиж явна. Ийм ламд хурал ном хийх дацан, хийд оронч хэрэг алга. Аятайхан машин ухаалаг гар утас байхад л болж байна. Үйлчилгээ эзэндээ ойртож байгаа юм болов уу, лам хүн мөн чанараа алдаж байгаа юм болов уу. Дээрийн лам нар чадалтай байсан шүү гэж аав маань хэлдэг байж билээ. Би харин одоогийн лам нар хурдтай шүү гэж толгой сэгсрэх ёстой болоод байна.

Үүнээс цаашихыг уншигч таны оюун дүгнэлтэд үлдээе.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
иргэн Н.Энх:
Шарын шашин хаана байна тэнд мөхөл сүйрэл дагадаг гэвэл үнэнд үл харшилна. Төвд Балба одоо энэ Бутан харсан үзсэн хүн бүрт илтээр доройтож доошилсоор байна. ... гээд хаана шар орхимж намирч лам нар байгаа тэр л газарт мөхөл сүйрэл дагана. Буяны ажил гэх хэрнээ "тариф" тогтоож хөөрхий олноо СЭГСЭРНЭ.Хамба нэртэй "хувраг"-ууд нь хулгай хийнэ. Арслан тайж толгойгоо алдан байж далай нэртэй балай лам хүүд мөргөөд түүний балагаар монголчууд бид 220 жил манжид боол болох эхлэл тавигдсан биз дээ. Одоо байтлаа үхсэн хүний шарилд мөргүүлж "дэлхийд гайхагдаж байгаа" мэтээр цуурч байна.
2013-07-08
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, доктор философии, холбоо барих хаяг: 88671597 tamir46@yahoo.com
2013-07-03
зочин:
монголд хэзээ яаж ямар зорилгоор орж ирсэн гэдгийг нь бүгд мэддэг хирнээ манай үндэсний шашин гэцгээдэг??? голомт нь болсон төвдийн ард түмний амьдрал нь яг л "хөмөрсөн тогоон" дотор байгаатай адил байдаг биз дээ???
2013-07-03
Irgen:
Hunii itgel unemshileer togloom hiij holjij baigaa muhar susegtei mulguu humuus bol lam nar.
2013-07-03
Zochin:
Ene Tyvdiin chachinaas bolj olon zuunii turch mongol ers amia aldaj, talcan muudalcaj, daitaj muu bolgoniig uzsen dee. Ene ch maniig uud tatah ed bich baihaa
2013-07-03