Н.Алтанхуяг: Бидний шоу 4 жил үргэлжилнэ
2013-07-04

“Ерөнхий сайдын 30 минут” ээлжит уулзалт өнөөдөр боллоо. Энэ үеэр хэвлэл мэдээллийн сэтгүүлчидтэй уулзаж, өнгөрсөн долоо хоногт болон шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг танилцуулдаг юм.

Ерөнхий сайд энэ үеэр Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч ялалт байгуулсан нь ард түмэн бидэнд итгэл үзүүлж байна гэдгийг онцолсон. Мөн Гаалийн ерөнхий газарт хураагдсан эртний эдлэл, соёлын өвийн дурсгалт зүйлсийг албан ёсны музейд нь байрлуулах ажлыг эхлүүлсэн.

.

Засгийн газраас өнгөрсөн Цагаан сарын үеэр "Монгол брэнд" үзэсгэлэнг зохион байгуулсан бол энэхүү үзэсгэлэн Үндэсний их баяр наадмын үеэр мөн үргэлжилнэ. Даваа гаригаас эхлэн "Бүтээн байгуулалт цаг" буюу Засгийн газрын сайд нар юу хийж, юу амжуулж байгаа талаараа сэтгүүлчдэд  нээлттэй мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулт өгч байна. Энэ бол Засгийн газрын хийж байгаа бас нэг ажил гэдгийг Ерөнхий сайд онцолсон.

.

Монгол Улсын агаарын тээврийн онгоцууд өмнө нь өндөр үнэтэй шатахуун хэрэглэж, тонн тутамдаа 237 ам. доллар хэмнэж хямд үнэтэй буюу Солонгос улсын шатахуун хэрэглэхээр болсон нь Засгийн газрын бас нэг дэвшил гэлээ. Хүй долоон худаг дахь бэлтгэл ажил 80 хувьтай яваа удахгүй ашиглалтад оруулахаар ажиллаж байна.Засгийн газраас иргэддээ нэмэх, хасах найман хувийн хүүтэй зээл олгохоор болсон. Үүний хүрээнд зээл авахад шаардлагатай хөрөнгийн лавлагаа авч, барьцааны гэрээ бүртгүүлэхийн тулд иргэд бүртгэлийн байгууллагад очиж урт дараалал үүсгэж, цагаа үрэхгүй бөгөөд банкуудад байршуулсан байна. Энэ мэт олон ажлыг эхлүүлж, хийж гүйцэтгэж байгаа гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын үеэр онцоллоо.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

. -Энэ жилийн наадмын төсөв нэмэгдэж магадгүй гэж яриа байгаа?

-Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд бага засвар хийсэн. Харин Хүй долоон худагт олон ажил хийгдэж байгаа, яваандаа Монгол наадмын төв болох юм. Ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Хуваарийн дагуу дуусах байх. Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг МУГЖ, Төрийн соёрхолт Д.Сособарам найруулж байгаа, бага зэрэг төсөв нэмэгдэж магадгүй. Ойролцоогоор 100-150 сая төгрөг нэмэгдэх асуудал яригдаж байна. Зөвхөн наадмын нээлтэд энэ төсвийг зарцуулахгүй. Нээлтийн арга хэмжээг илүү аятайхан болгох, Хүй долоон худагт хүн, машин, морь  цуглаж, шороон дунд өнждөг байдлыг халах цаг болсон. Ямар ч байсан энэ жил Хүй долоон худагт авто машины зогсоол, урлаг соёлын арга хэмжээ явуулах, тоглолт зохион байгуулах, том дэлгэц зэргийг байршуулж байна. Наадмын хаалтын үеэр Сүхбаатарын талбай дээр хэдэн дуучид дуулаад болчихдог байсныг энэ жил арай өөрөөр залууст чиглэсэн арга хэмжээ зохион байгуулна.

.

-Чингис бондын хэрэгжилт ямар шатандаа явна вэ?

-Бондын мөнгөнөөс 400 сая ам.долларыг үйлдвэржилтэд зориулахаар бэлтгэж буй. Одоогоор ямар үйлдвэржилтэд зарцуулахаа товлоогүй байна, ярилцаж байгаа. Одоо бүтээн байгуулалтын хүрээнд хэрэгжиж байгаа бүх төслүүдэд 1/3  санхүүжилтийг нь бондын хөрөнгөөс гаргаж, үлдсэнийг нь тухайн байгууллагаас гаргаж байна.

.

-Засгийн газрын харьяа "Цэвэр агаар сан"-ийн удирдлагууд болон ажилтнууд нь хоригдсон байгаа. Энэ талаар Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ?

-"Цэвэр агаар сан" Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны харьяа байгууллага юм. С.Оюун сайд өчигдөр энэ талаар надад мэдээлсэн. Тэгээд мэдээлэл аваад эргээд надад мэдэгдэе гэсэн. Одоогоор надад мэдээлэл ирээгүй.

.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт хэдэн хувьтай байгаа вэ?

-Бид мөрийн хөтөлбөрийг хувиар ярихгүй. Харин мөрийн хөтөлбөрт тусгагдсанаа хийгээд явна. Эрчээ сулруулахгүй. Дараагийн сонгуулиар мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 150 хувьтай байна.

.

-Төрийн орон сууцны корпораци байгуулах талаар ярьж байсан. Энэ нь одоогийн ОССК-оос өөр байгууллага уу, аль эсвэл зэрэгцээд үйл ажиллагаа явуулах юм уу? -Орон сууц, санхүүжилтийн корпораци буюу ОССК нь өмнө Засгийн газрын үед байгуулагдсан гүйцэтгэл муутай байгууллага. Тиймээс Төрийн орон сууцын корпораци байгуулахаар болсон. Энэ байгууллага нь орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, мэдээллийг нэгтгэх, үнээ нэмсэн барилгын компаниудад хөндлөнгийн хяналт тавих эрхтэй байна.

.

-Төсвийн орлого одоо яг ямар байгаа вэ, буурч байгаа гэсэн мэдээлэл их байгаа? -Бүтээн байгуулалтын ажил хийхэд Төсвийн орлого, Чингис бондын мөнгөнөөс хэрэгжүүлж байгаа. Дэлхийн зах зээл дээр нүүрс, алтны үнэ буурч байгаа. Энэ бол дэлхий нийтийн үзэгдэл. Тиймээс бид шаардлагатай арга хэмжээ авч ажиллана.

.

-Төсвийн тодотгол хийнэ гэсэн үг үү?

-Одоогоор төсвийн тодотгол хийх талаар яригдаагүй байна. Намраас төсвийн тодотгол хийх талаар ярина.

.

-"Оюутолгой" ХХК бүтээгдэхүүнээ хэзээ гаргаж эхлэх вэ, хоёр тал тохиролцоонд хүрсэн үү?

-Засгийн газрын зүгээс гаргаж байгаа бүтээгдэхүүний мөнгийг хаана байршуулах талаар "Оюутолгой" ХХК-ийн талд тавьсан. Гэтэл бүтээгдэхүүний мөнгө гадаадад дансанд байршуулна гэсэн. Тиймээс бид энэ тал дээр ойлголцохоор ярилцаж байна. Тиймээс удахгүй баяжмалаа гаргах байх.

.

-Шинэчлэлийн Засгийн газар өдөр бүр шахам ажлаа тайлагнаж, янз бүрийн нээлт тууз хайчлах арга хэмжээ болж байхад иргэд сонгуулийн шоу хэмээн хүлээж авсан. Одоо юу хийж байна?

-Бидний бүтээн байгуулалт сонгуультай, сонгуульгүй үргэлжилж байгаа. Өнөөдөр гэхэд Дарь-Эхийн болон 19 хорооллын арын замууд дөрвөн замын уулзвар болж нээлтээ хийж байна. Салбарын сайд нь очсон. Удахгүй Таван толгойн төмөр замын далангийн ажил эхэлнэ. Есдүгээр сард Баянхонгор аймагт хоёр сум жишиг сум болж, нээлтээ хийнэ. Бид сонгуульд зориулж ажиллаагүй. Тийм болохоор хүмүүст нүдэнд харагдаж, чихэнд сонсогдох ажлуудыг хийж байна. Бидний шоу 4 жил үргэлжилнэ.

.

-БНСУ-д ажилтан илгээх гэрээ хэзээ болтол үргэлжлэх вэ. Монголдоо ажиллах хүчин дутмаг байж, хүнээ экспортлох нь хэр зөв юм бэ?

-Өмнөх Засгийн газартай хийсэн гэрээний хүрээнд ажилтан илгээж байгаа ч өнөөдөр бүртгүүлж байгаа хүн цөөн байна гэж мэдээлсэн. Шинэчлэлийн Засгийн газрын хувьд иргэдээ гадаад руу илгээх бодлого баримтлахгүй. Харин ч эх орондоо бүтээн байгуулалтад оролцож, цалинтай, орлоготой болгох бодлого баримталж байна. Энэ сигнал иргэдэд хүрсэн бололтой.

.

-Тендерийн ил тод байдал хэр хангагдаж байгаа вэ?

-Өмнө нь тендер зарласан гэж мэдээлэгдэхээс цаашгүй, хэн оролцож байгаа, хэдэн төгрөгөөр оролцож юу хийх нь бүрхэг байсан. Тэгвэл одоо үнэ өртөгийг нь ил тод нээлттэй зарлаж,  цахим хэлбэрээр шийдэж эхэлсэн. Тендерийн маргаан гэж  цаг хугацаа их зарцуулж, тэр хооронд үнэ өртөг өсч, хугацаа маш их алддаг байсныг ч хурдан шуурхай шийдвэрлэх болсон.

.

П.Наран
Shuud.mn
Сонин хачин
энхбаяр:
ШОудаж байхаар ажлаа хийгээсэй :/
2013-07-06
hhrt:
667гш-ийг ерөөсөө ойлгосонгүй яг юу хэлэх гээд байгаа юм бол
2013-07-05
àëòàíõóÿã:
4 æèë øîóäàõ õýðýã áàéíà óó? Óëñ îðíûõîî ýäèéí çàñãèéã òýãýýä õýçýý õºãæ¿¿ëýõ þì?
2013-07-05
zochin:
tuuz haichilj zavaarahaa bolih heregtei neg jorlon neesen ch l tuuz haichilj tenegddegee bolivol taarna
2013-07-05
сонгогч:
Ажлаа сайн хий, тууз харин хайчлахаа болих хэрэгтэй. Хийдгээ хийчих л юм бол тууү хайчилсан хайчлаагүй иргэд хараад мэдэрнэ.
2013-07-05
bayar:
Chinges bondoor tansaglan shoudaj bndaa Alxuyag.
2013-07-05
irgen:
Hoosh dollor yuaniichin hansh ta nariig showdaj hudlaa yarij bh hoorond chini alga bolj ogloo odoo showdhaa boliochee hyanalt tavij chadahaa boliloo ene erguu setguulchid ene talaar yuch yarihgui yum amaa uduulchihsen yumshig yimnii une odoo yajch hicheegeed buuhaasaa ongorson namar burl une osno ed nar odoo hyanaj chadaahgui mongo bhgui bolson yum chini yandaa ard tumeen
2013-07-04
haiz baina:
МАЙДАР ийн ОюунДЭЛГЭР 1966 төрсөн Танд таны бичиг баримтийг хулгай хийж америкд гарч ирсэн ЦЭДЭВ ийн ЭНХМЭНД ГЭДЭГ ЭМЭГТЭЙ 7сар04-1968 төрсөн чикагод 11-н жил байна энэ хугцаандаа таны нэрээр мөнгө зээлэх, төлбөрүүдийг төлөлгүй орхих, согтуу машин барьж, залилан хийж, цагдаад баригдах. дэлгүүр худалдааний газаруудаас хулгай хийж баригдах зэрэг гэмт хэрэгүүдийг хийж байна, ингээд америкаас зугтаад гараад явчихбал монголд байгаа та баригдаж олон улсийн шүүхэд очиж мэдэхээр нөхцөлд байгааг анхаарч холбоо барина уу? таны бүх мэдээлэлээр яваа учир. chicagomongols.com зараа тавиад байгаарай бид холбогдийе цааш дамжуулж монгол хүндээ тус болно уу хүмүүсээ бид МАЙДАР ОюУНДЭЛГЭРТ Хүргэх хэрэгтэй байна энэ мэдээг. туслана уу ??
2013-07-04
mongol:
Altanhuyag m.a.n.g.a.r -b.a.t.s.a.a.n hamag ediin zasgiin osoltiig unagachihaad bas tom tom baahtaigaa aan! 4 jil MAN-ii hahuuliin haranhui niigmiig urgeljiluulehuu esvel shudraga ardchilsan niigmiig ehluulj chadah eseh chine zaluust sonin baina!
2013-07-04
mongol:
Altanhuyag m.an.g.a.r -b.a.t.s.a.a.n hamag ediin zasgiin osoltiig unagachihaad bas tom tom baahtaigaa aan! 4 jil MAN-ii hahuuliin haranhui niigmiig urgeljiluulehuu esvel shudraga ardchilsan niigmiig ehluulj chadah eseh chine zaluust sonin baina!
2013-07-04
mongol:
une tsenegui amitan
2013-07-04
Зочин:
МАН -ыхан битгий яс хая. АН бүгдийг чадна. Амжилт хүсье.
2013-07-04
Зочин:
4 жил шоудна. г л үнэнээ хэлж дээ. Үүнээс өөрийг эдний нам яаж хийхэв.Тууз хайчилж барилга барих үйл явцаас олон нийт юу хожих вэ дээ. Амаараа цатгаад ажлаараа устгаад улс орноо хөгжүүлнэ гэвэл ёстой том эндүүрэл шүү.
2013-07-04
baagii:
Sain bn...ene erchee bitgii aldaarai
2013-07-04
667гш:
АН-ын олон гишүүдээ бид асар их эндүүрч явжээ. Элбэгээг үнэхээр мухар сохроор дэмжиж явсандаа гүнээ харамсаж байна. МАН,МАХН-ны жинхэнэ авилгачдыг бариагүй зөвхөн улс төрийн бодит өрсөлдөгчөө замаасаа зайлуулахын тулд шүүх засаглалыг ашиглаж байгаам байна. Өнөөдөр шүүх прокурорууд бүгд айдастайгаар яагаад ингэж байгаагаа илэрхийлж чимээгүйхэн хуруугаараа дээш заадаг болсон гэж сонслоо. Хамгийн том авилгачид хот, Эрдэнэт,гааль, татвар, УИХ-д байхад хүмүүс цойлдож хэрэгт оруулж байна. Өнгөрсөн хаос нийгэмд ямар нэг байдлаар юманд орооцолдоогүй хүн монголд байхгүй. Тэр дундаа улс төрийн томилолтоор ажиллсан МоАХ-аас бол бүүр ч байхгүй. Одоо өөрийнх нь төлөө сонгуульд өөрөө өрсөлдөж байгаа юм шиг үхтэл зүтгэж, үр хүүхдийнхээ зүсэм талхны мөнгө илүүчилж сонгуульд далдаганаж явсан дунд шатны намынхаа гишүүдийг Алтанхуягийг дагадаг гэдэг нэрээр хомроглон мөрдөж, зарим нь сонин хэвлэл ивээн тэтгэж хамгийн муухай аргаар гүтгэж нэр хүнд амьдралд нь халдаж байна.Энэ бол цэвэр улс төрийн бузар зорилго болж байна. Бидний үр хүүхдүүд ч удахгүй ойлгоно. Тэдэнд тийм аймаар амбиц байхгүй намаа гэсэн чин эрмэлзлээр 23 жил зүрх сэтгэлээ зориулж явсан байдаг. Гэтэл 1000-ын мянган МАН-ын жинхэнэ авилгачдыг толгойг нь илж байгаа мөртлөө алтангадас нэрээр өөрийнхнөө улаан цайм мөшгөж эхэллээ. Хаа байна УБ-ыг гамшиг болгосон М.Энхболд, Жунай, Барсболд. Тэхэд өөрийнх нь төлөө зүтгэсэн хүмүүсээ хэлмэгдүүлж эхэллээ. Үүнийг л хэлмэгдэл гэнэ. Тэд аймаар луйварчдын дэргэд юу идэж чадав ёстой гонжиго гэж хэлмээр байна. 37 он, ногоон малгайтан дахиж төрлөө. АН-ын гишүүдээ, манайхан дотроос төрлөө. Бүсээ чанга бүсэлж шамбалын дайнд мордоцгооё, хүсээд байвал алалцах аавын хүү олон шүү. 2016 оныг ялагдал болгох гэж өөрснөө хүсээд байвал одоо яая гэхэв. Шунал нь барагддаггүй, хар захын наймаачинг ерөнхйи сайд болгохын тулд яаж нэг амьдаръя гэж яваа гудамжинд адилхан тэмцэж явсан нөхдөө жийж байвал үнэхээр хайр үзэн ядалт зэрэг явдаг гэдгийг ойлгуулах болно. Тэр эмэгтэй хайраа харамлаж хэрэгтэн болсоныг бид харлаа. Хаа ч хайрлах үзэн ядах адил бөлгөө.
2013-07-04
Said asan sodnom:
Ta bol byrkhaas ilgeesen odoogoor 01 erunkhii said shuu odoo alban baigyylga bolgon ugluu udur oroi uuriin ezemshil gazaraa ysalj baival manai minii ylaan baatar chiig unerteid mun ch goe doo
2013-07-04
tender:
tender il tod bolj bna ch geh shig bur uchir oldohoo bolsiin bish uu
2013-07-04
irgen:
Ariljaany tylyvizuudyn zahirluud bolovsrol muutai setguulchidee taaruulj tsalin baga ogdog yom baina shuu dee? nogoo teneguud ni medehgui niileed hun tavalj suuh gej dee? nogoo hatan uhaan chini yasan be?
2013-07-04
SWEDEES:
ERONKHII SAIDDAA AMJILT XYSIE!!!
2013-07-04