"Монголын сайхан орон" үзэсгэлэн болно
2013-07-08

  Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан "Монголын сайхан орон" гэрэл зураг, уран зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ. Үзэсгэлэнг Монголын уран зургийн галарей, ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм байна.Үзэсгэлэнд Монголын үзэсгэлэнт байгаль болон монголчуудын аж амьдралыг харуулсан бүтээлүүд тавигдах гэнэ. Нээлтийн ажиллагаанд төр засгийн удирдлагууд оролцох бөгөөд энэ сарын 18-ныг хүртэл Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүй олны хүртээл болох юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин