Кайрт эсэргүүцлийн жагсаал болж байна
2013-07-08

Египетийн төрийн эрхийг баригч “Лалын ахан дүүс” намын нэр нөлөө бүхий гишүүдийг баривчлах ажиллагаа үргэлжилсээр байна. Намын тэргүүн Мухаммед Бадиаг улсын хойд мужид байрлаж байхад нь баривчилж, нийслэл Каир хотод хүргэсэн байна. Мөн түүний ойрын хамтрагч, намын төсөв санхүүг хариуцдаг Хейрат Аш Шатерыг баривчилжээ. Тэднийг энгийн жагсагчдын эсрэг хүч хэрэглэх тушаал буулгасан хэрэгт буруутгаад байгаа юм.

.

Тус улсын анхны ардчилсан Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг төрийн тэргүүний суудлаас нь албан хүчээр буулгаж, хорьж байгааг эсэргүүцсэн иргэд Каир хотын гудамж талбайд эсэргүүцлийн жагсаал хийсээр байна. Ерөнхийлөгчийн үүрэг түр гүйцэтгэгчээр томилогдсон Адли Мансур “Лалын ахан дүүс” нам бол Египетийн ард түмний нэгээхэн хэсэг гэж мэдэгджээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
мөрөн:
ямар хачин аймар юм бэ
2013-07-08