Улсын цол-Монгол
2013-07-09

Монголчуудыг хятадчилах зорилгоор явуулж байсан Манж-Хятадын “Шинэ засгийн бодлого”-ыг Монголын ноёд, ард түмэн хэрхэн эсэргүүцэж, эргүүлэн Үндэсний тусгаар тогтнолоо олж авсан тухай  “Улсын цол-Монгол” теле жүжгийг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаяр бичиж, Үндэсний олон нийтийн телевизийн найруулагч  Б.Туяа найруулсан байна.

Гурван бүлэг дээрх жүжиг Үндэсний олон нийтийн телевизээр маргааш 21 цагаас эхлэн гарах аж. Үргэлжлэл нь буюу дараагийн ангиуд нь энэ сарын 11-ний 19 цаг, 12-ны өдрийн 21 цагаас тус тус гарах юм байна. Энэхүү жүжгийн түүхийн зөвлөхөөр манай нэрт түүхч, түүхийн ухааны доктор  Г.Дашням, зөвлөх найруулагчаар Монгол Улсын ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн  Б.Мөнхдорж нар ажиллажээ. Жүжгийн дуу “Талын хөх чоно”-ыг МУСТА дуучин Э.Төрмандах дуулж, гол дүрд Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Равдан, жүжигчин Ганхуяг, Төмөрбаатар, Ялалт нар тоглосон байна.

Н.Бат
Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
NAADAH CHIN ODOO HUDLAAA... TSAANA CHIN ARDIIN HUVISGAL GEJ HUDLAA GEED BAINA AH......
2013-07-09