Оюутны цахим картын захиалгыг ТББ хариуцахаар болов
2011-01-04

Одоогоор нийслэлийн хэмжээнд 80 мянган оюутан цахим картаар зорчиж байгаа. Цахим картыг үйлчилгээнд нэвтрүүлэх, хэвлэх ажлыг нийслэлийн Нийтийн тээврийн газар зохион байгуулдаг. Тус байгууллагаас өнгөрсөн онд их дээд сургууль, коллеж мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, оюутны байгууллагатай хамтран сурагч оюутны анкет материалыг бүрдүүлж, мэдээллийн баазыг үүсгээд байгаа юм. Харин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн оюутны цахим картын захиалга авах, хэвлэх, түгээх, сунгалт хийх зэрэг ажлыг төрийн бус байгууллагууд хариуцахаар болсон байна. Монголын оюутны холбоо том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо гэсэн байгууллагууд гүйцэтгэхээр болжээ. Нийтийн тээврийн газрын зүгээс цахим картын ашиглалтад хяналт тавьж ажиллахаар гэрээнд тусгасан байна. Иймээс оюутнууд шинээр цахим карт авах болон сунгалт хийлгэхдээ оюутны байгууллагадаа хандах хэрэгтэй гэнэ. Өмнө нь олгосон оюутны цахим картын хүчинтэй хугацаа 2011 оны хоёрдугаар сарын 15 хүртэл  үйлчлэх ажээ.

Н.Батаа
Shuud.mn
Сонин хачин