Сан Франциско, Сакраменто хотуудын монголчууд наадамлав
2013-07-10

  Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн Сан Франциско, Сакраменто хотуудад амьдарч буй  монголчууд энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Монгол төрийн их баяр Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Наадмын баяруудын үйл ажиллагааг нээж оролцсон АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий Консулын газрын Консул П.Баасанхүү наадамчин олондоо баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж, Монголын ард түмний гүн ухаан, ахуй соёл, уламжлалын цогц нэгдэл болсон монгол наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа нь эх орноо сурталчлах сайхан арга хэмжээ болж байгааг онцлов. Морин хуур, уртын дуу, уухайн түрлэг, хүчит бөхийн дэвээ, хурдан хүлгийн уралдааныг билэгдсэн багачуулын гүйлтийн уралдаан, эвэр нумын эвшээлт, шагайн харваа, язгуур урлаг, яруу найраг, спорт урлагийн тоглолт үзүүлбэр болж монголчууд сайхан наадлаа хэмээн ГХЯ-наас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
zochin J.G.:
MANAI SAN-FRANCISCOgiin mongolchuuddaa bayariin mendiig hurgie.saihan naadaarai.ellis.650
2013-07-12