Замын хөдөлгөөний шинэ журам ирэх сараас мөрдөгдөнө
2013-07-15

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” журмын төслийг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоож танилцууллаа.

Замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах, зам тээврийн тогтолцооны хүрээнд зөрчил илрүүлэх систем суурилагдсан замуудад хөдөлгөөний хяналтын төхөөрөмжийг ашигласнаар замын хөдөлгөөний дүрэмд зөвшөөрөгдсөн хурдын хэмжээг хэтрүүлэх болон гэрлэн дохио зөрчсөн зөрчлүүдийг хүний оролцоогүйгээр илрүүлж, хариуцлага тооцох боломж бүрдэж байгаа юм.

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний Удирдлагын Төвөөс 11 цэг дээр тээврийн хэрэгслийг хурд хэтрүүлсэн болон уулзварт улаан гэрлэн дохиогоор нэвтэрсэн зөрчлийг хяналтын төхөөрөмжөөр илрүүлж, баримт болгон баталгаажуулж байгаа юм. Шинэ журам хэрэгжсэнээр замын хөдөлгөөний зөрчилд хариуцлага тооцох, торгуулийн бэлэн бус хэлбэрт орох, зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг “Үндэсний Дата Төв” –өөс авч, торгуулийн мэдээллийг шуудангаар тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргэх юм байна. НИТХ-ын Тэргүүлэгчид тус журмыг хэлэлцэн, баталснаар ирэх  сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр боллоо.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Америк Лос Анжелес хот мөн камерийн систем хэрэгжүүлж байсан байна. Тэд камер хянах ажлаа хувийн компанид хариуцуулаад нөгөө хэд нь торгуулийн мөнгөний тод. хувиар хөлс авч байсан бн. Гэтэл жолооч нар камертай уулзвар дээр огцом зогсох, хурдан гарч амжих гээд аваар ослын тоо нэмэгдсэн тул өнгөрсөн оноос камераар торгодогийг болиулсан ба зөвхөн хөдөлгөөн хянах журмаар ашиглана гэж албан ёсоор зарласан болно
2013-07-16
zochin:
demjij bna bas ursgal surugsud zamiin hajuugiin shoroo bolon yvgan hunii zamaar yvagsadad hariutslaga tootsoh heregtei mun 17 iin uulzvariin gerlen dohio yvgan hunii gartsuudiig uylduulj oilgomjtoi boloh mun 7 buudliin uulzvariin temdeg temdeglegeeg hiij oilgomjtoi bolgood avtobusuudiig zogsooliin karmand ni zogsooj hevshuuleh chingeltei yvdag micronuudiig yvgan garts gerlen dohio zam deer zogsdogiig boliulah heregtei bna
2013-07-16
irgen:
Ywgan huniig gartsaar gargahgui bga mashiniig bas torguuld oruulah heregtei manaihan nogoon gerleer ch garhad hetsuu uuniig zohitsuulj uguurei.
2013-07-16
сонирхогч:
нэг зүйл байна хэрэв машин эзэмшигчээс өөр хүн тухайн үед машин барьж явбал зөрчил яваагүй хирнээ эзэмшигч дээр ирэх нь ээ үүнийг яаж зохицуулах бол
2013-07-15
zochin:
Ih sain baina ,harin mongold shuudan baina uu? Ter hotiig toirson ger horoolold yaah yum bol. Gadniih shig sain duraaraa todorhoi hugatsaani dotor tuldug harin tegehgui bol huu gej yumn aimaar bolj havar mashinaa burtguulj tatvar ene teree tuluhudn dahiad neg muuhan mashinii daitai tulbur bolchihdog bol zugeer l baih. Gadnii jishee iimerhuul baidag,
2013-07-15
эрднээ:
өргөө кинотеатрын өмнөх шинээр тавьсан 4 замын уулзварын гэрлэн дохио арай хэтэрхий удаан солигдож явган зорчигчид хүлээж залхахдаа улаан гэрлээр гарц нэвтэрч байна шүү. бурхиудаа.
2013-07-15
ddddddddd:
So teregtei garuud balarjdee end tendgui dairj nuh olduul chihej bdag garuud
2013-07-15
ganaa:
bolj bolj demjjiine
2013-07-15
irgen:
zov.hamgiin gol ni barimttai baih estoi.zamiin tsagdaa ch ih lobby toi gazar daa
2013-07-15