Улсын бүртгэгч нар номын дуу сонсоно
2013-07-17

Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгийн эрхийн төсөл хамтран эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын цаасан суурьт эх баримтуудыг цахимжуулах ажлыг 8 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл архивыг цахимжуулах ажлын гүйцэтгэл улсын хэмжээнд 50 гаруй хувьтай явагдаж байгаа гэж байна. Одоогоор Ховд, Хэнтий, Өвөрхангай, Завхан, нийслэлийн Сүхбаатар, Багануур, Багахангай дүүргүүдэд цахимжуулах ажил бүрэн дуусчээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивыг цахимжуулах програм хангамж, шинэ систем суурилуулах ажлыг ирэх сараас эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангасан байна.

Ингээд архивч, улсын бүртгэгч нарыг хамруулсан эд хөрөнгийн цахим бүртгэлийн систем, хэрэглэгчийн сургалтыг энэ сарын 18-аас 8 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион явуулахаар төлөвлөжээ.

 Эхний ээлжийн сургалт  энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд эхэлнэ. Ингэхдээ төсөл хэрэгжиж байгаа  нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Багахангай, Налайх  дүүргүүдийг хамруулах юм байна. Иймээс эдгээр дүүргүүд энэ Пүрэв, Баасан гарагуудад иргэдэд Улсын бүртгэлийн үйлчилгээ түр үзүүлэхгүй аж.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин