УБ-Эрээний чиглэлд долоо хоногт 3 удаа нислэг үйлдэнэ
2013-07-25

"МИАТ" ХК  ирэх сарын 7-ноос эхлэн БНХАУ-ын  Эрээн хотын чиглэлд нислэг үйлдэхээр болжээ.  Эрээн хотруу 7 хоногт гурван удаа буюу даваа, лхагва, бямба гаригуудад нислэг үйлдэх бөгөөд нислэгийн тасалбарын хувьд Улаанбаатар-Эрээн чиглэлд нэг талдаа 205 мянга бол 2 талдаа 365.400 төгрөг байх юм Харин Эрээн-Улаанбаатар чиглэлд нэг талдаа 904 юань бол 2 талдаа 1622 юань байх юм байна.
Өнгөрсөн жил ЗТБХБЯ, Иргэний нисэхийн ерөнхий газрын албаны хүмүүс БНХАУ-ын Эрээн хотын нисэх буудалтай газар дээр нь очиж танилцаж байсан. Эрээн хотын нисэх буудал нь байгуулагдаад удаагүй Бээжин, Хөх хот, Ордос аймгууд руу шууд нислэг үйлддэг, цагт 400 хүнд үйлчлэх хүчин чадал бүхий орон нутгийн нисэх буудал. Мөн 2800 м-ийн урттай 45 м-ийн өргөнтэй цемент бетон хучилт бүхий хөөрч буух зурвас, явгалах зам, перронтой, зорчигч үйлчилгээний хоёр хоолойтой аж. Жилд давхардсан тоогоор 2.2 сая орчим монголчууд зорчдог гэсэн судалгаа гарчээ.
Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Erhem:
Gollon mongolghuud uilchluuleh bololtoi Her naidvartai bol Unetei yam
2013-07-26
Zurchigch:
Nisleg ekhelj baigaa n taatai bna Une tarif arai undur bnaa ergej kharj tootsoolvol zugeer baikhaa
2013-07-26
1111:
unen butehgui, ereenees iluu ter oor zunduu niseh gazar bhad tiisheegee nisehgui ym, singapore, bangkok, new delhi, london, paris guangzhou ntr geed niseh gazar mundahgui bn shd shuud nislegeer
2013-07-25
Zochin:
Harin hyamd baina. olon ulsiin nisleg sh dee
2013-07-25
Bataa:
ynetei bainba
2013-07-25
zorchigch:
tarip n yasan undur yum be.achaa hed ye
2013-07-25
СРЬСХРЬ:
ХЭТЭРХИЙ ҮНЭТЭЙ ЮМ БИШҮҮ
2013-07-25
тийм үү:
За тэгээд Эрээн нисээд байж дээ Ачаа ямар үнэтэй вэ
2013-07-25