Угсаа залгамжлах ханхүүг Жорж гэж нэрлэлээ
2013-07-25

Уильям Кейт нар хүүгээ Жорж Александр Луи гэж нэрлэжээ. Үүнээс гадна бяцхан хүү Кембрижийн ханхүү Жорж, эрхэм дээдэс гэсэн цолтой байх юм. Хүүгийн нэрийг хурдан өглөө гэж британичууд ярьж байна. 1982 онд төрсөн түүний эцэг Уильямын нэрийг долоо хоногийн дараа өгсөн бол өвөө нь болох Чарльз төрснөөсөө хойш сарын дараа нэр авч байв.

Их Британи Умард Ирландын вант улсын хуулиар шинэ төрсөн хүүхэд 42 цагийн хугацаанд нэртэй болсон байх учиртай.

Кейт одоогоор эцэг, эхийнхээ гэрт хүүтэйгээ хамт биеэ тэнхрүүлж байгаа аж.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин