Ж.Болортүвшин өнөөдөр “Өдрийн тэмдэглэл”-ээ дэлгэнэ
2013-07-25

Зураач Ж.Болортүвшингийн “Өдрийн тэмдэглэл III” үзэсгэлэнгээ өнөөдөр 976 галерейд гаргах ажээ. Уг үзэсгэлэн ирэх наймдугаар сарын 15-ныг дуустал үзэгч олны хүртээл болох бөгөөд нийт 25 бүтээл дэлгэх юм.

Энэ нь түүний гурав дахь бие даасан үзэсгэлэн бөгөөд зураач өөрийн бүтээл бүрдээ тухайн үе, агшны мэдрэмж, сэтгэгдэл, бодлыг шингээсэн гэнэ.

Зураач Ж.Болортүвшин “Өдрийн тэмдэглэл I”-ийг 2007 онд, “Өдрийн тэмдэглэл II”-оо 2010 онд хүргэж байжээ. Түүнчлэн дотоод, гадаадын 23 хамтарсан үзэсгэлэнд оролцсоноос 2012 оны Шанхайн үзэсгэлэнд шалгарч байсан.

Мөн тэрбээр “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Солиотой жүжиг” , “Эхнэрээ зээлээч”, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Аюултай туршилт” зэрэг жүжгийн тайзыг урлаж байжээ.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин