Ирэх сард шатахууны үнэ нэмэгдэхгүй гэв
2013-07-25

Уул уурхайн яамнаас өнөөдөр зарласан ээлжит хэвлэлийн бага хурлынхаа үеэр ирэх сард шатахууны үнэ нэмэгдэх шаардлагагүй гэж мэдэгдлээ. Хэдийгээр Египт, Сирийн хямралаас үүдэлтэйгээр дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсч, ОХУ ирэх сарын 01-нээс бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлэхээ мэдэгдээд байгаа. Иймээс “Роснефт” компани манай улстай байгуулсан гэрээнийхээ дагуу хилийн үнээ 35-36 ам.доллараар нэмэх ч манай улс татварыг зохицуулалт хийх тул энэ нь манайд нөлөөлөхгүй аж.

.

Манай улсын нийт нөөц энэ сарын 23-ны байдлаар 42 хоногийн буюу 100 мянган тонн орчим байгаа аж. Үүнд А-80 автобензин 41, АИ-92 автобензин 58, Дизел түлш 31, ТС-1 38 хоногийн нөөцтэй байна.

.

Харин дотоодын газрын тос боловсруулах үйлдвэр 2016 оны эхний хагас жилд ашиглалтад орохоор бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Одоогоор газрын тосны 21 талбайд “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу газрын тос олборлож байна. Манай улсын хэмжээнд өдөрт дунджаар 2411 тонн газрын тос олборлож, 2257 тонныг нь экспортлож байна. Энэ онд нийтдээ 600 гаруй мянган тонн газрын тос олборлож экспортлохоос одоогоор 340 орчим мянган тонн газрын тос олборложээ. Үүний 316 мянгыг экспортлоод байгаа аж. Харин газрын тосны бүтээгдэхүүнийг өмнө нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтоор гаргаж, ихээхэн хугацаа алддаг байжээ. Харин энэ сарын 06-наас  эхлэн Тосон-Уул, Тамсагийн талбайгаас олборлож буй түүхий тосны талыг Баянхошуу-Өвдөгийн хийлийн боомтоор гаргаж шат дамжлагыг нь цөөрүүлжээ.

.

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
us$$$:
americ dollariin hansh ingej usch baihad binsen nemegdeh ni todorhoishdee
2013-07-25