Ардын нам сонгуульд ялжээ
2011-11-21

Испанийн парламентын сонгуулийн санал хураалт өчигдөр болсон билээ. Санал хураалтын дүнг өнөөдөр зарлахад 2004 оноос хойш тус улсын төрийн эрхийг атгаж байсан Социалист нам ялагдал хүлээж, баруун төвийн үзэл баримтлалтай Ардын нам парламентад олонхи болсон байна. Ардын нам тус улсын парламентын 350 суудлын 186-г нь авч чаджээ. Тус улс евро бүсийн санхүүгийн хямралын нэгэн голомт болоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан испаничууд эрх баригч Социалист намынханд үл итгэн шинэ хүчнийг сонголоо хэмээн ажиглагчид үзэж байна. Санал хураалтын дүнг зарласаны дараа Социалист намын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийж Ардын намд баяр хүргэн Испани орны төлөө их зүйл хийж бүтээхийг хүссэн байна.
Shuud.mn
Сонин хачин
харамсалтай МАН биш юмаа
2011-11-21