Үер усны улмаас зургаан иргэн амиа алджээ
2013-07-30

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороошиж байна. Үүний улмаас гол ус үерлэж, иргэд амиа алдах явдал ихэсчээ. Энэ сарын сүүлийн долоо хоногийн байдлаар үер усны улмаас зургаан иргэн амиа алдсан байна. Тодруулбал, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр 47 настай эрэгтэй хүн Туул голд хөл алдаж амь насаа алдсан байна.  Харин уржигдар Булган аймгийн нутаг дэвсгэрт Орхон голд "Ланд круйзер-105" маркийн автомашинтайгаа явж байсан таван зорчигч Орхон голын усанд урссан байна. Улмаар тухайн автомашинд явж байсан таван хүн амь насаа алджээ. Амиа алдагчдын хувьд гурав нь насанд хүрсэн хүн, хоёр нь хүүхэд байжээ.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт Сэлэнгэ голд Сүхбаатар сумын харьяат 27 настай иргэн живж амь насаа алдсан байна. Улаанбаатар хотын харьяат 40 настай иргэн тус голд живж нас баржээ. Энэ мэт сүүлийн өдрүүдэд үер усны аюулаас болж хүний амь нас эрүүл мэнд хохирох явдал их гарсаар байгаа аж. Тиймээс иргэд маань орон нутагруу амралт зугаалгаар явахдаа өөрсдийн аюулгүй байдалд анхаарах шаардлагатай байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байна

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
usa aas:
Um maanii bad mi hum hairan humuus
2013-07-31
2013:
Selenge gol geed basaad baina aa? Hariud ni chamaas avah yumaa avah bii vii ...
2013-07-30