Эдийн засаг дахь гажуудал
2013-08-01

Эдийн засгийн байдал яггүй байна. Банкуудын нөхцөл үүний яруу тод илэрхийлэл болж байна. Хадгаламж банкийг дампууруулалгүй Төрийн банкинд нэгтгэчихжээ. Ганц хоёрхон компанийн найдваргүй зээлээс болж 1.2 сая харилцагчтай энэ том банк алга болов. Сүүлийн хоёр жилийн турш анхааралтай ажиглаж байсан гэх Монголбанк энэ эрсдлийг яагаад тооцоогүй вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Хоёр банкийг нийлүүлэнгүүт л маргаашнаас нь хувьчлах тухай яриа яригдаад эхэлсэн. Үйл явдлын дарааллыг харахад урьдаас төлөвлөсөн бодлоготойгоор хэсэг бүлэг нөхдийн хийж байгаа зүйл гэдэг нь тодорхой байна. Монгол шиг бага эдийн засгийн багтаамжтай улсад томхон доргио өгнө. Банк бол итгэлцэл дээр үндэслэгддэг. Банкны системийн ийм гажуудал харилцагчдын итгэлийг алдана. Хадгалуулсан хэдэн бор төгрөгийг “Өө манайх дампуурчихсан” гээд төрийн нударга далайлгаж байгаад дээрэмдчихдэг ийм гаж эдийн засаг хөгжих үү. Сайжруулахын тулд хувьчилж болно. Гэхдээ хэнд яах гэж ийм үйл явдлын дараа хулгайгаар хувьчлах гээд байна аа. Төрийн мундагчуул ард халхайгаад л сууж байгаа. Мөнгөтэйчүүдийн гар хөлөөр хөдлөдөг улстөрчид ордноор нэг сууж буй. Ингэж л улс төр бизнес холилдчихоод байгаа юм. Юун тунгалаг төр, нээлттэй засаглал. Нөгөө авлига энэ тэр гаарч өгнө шүү дээ.

 .

Эдийн засагт өгч байгаа дараагийн гажуудал орон сууцны үнийн хөөсрөлт. Засаг мөнгө өгөөд, Монголбанк зээлийн хөнгөлөлт үзүүлээд байхад буурах нь бүү хэл гэрлийн хурдаар шахам өсөөд байгаа нь төрийн зөв бодлого болж байна уу. 10 дахин шахуу өндөр цалин авдаг хөгжингүй орнуудын орон байрны ам метрийнх нь үнэтэй ойролцоо айлсчихлаа. Хүүгийн хувьд 8 гэдэг хүн гайхаад байхаар тийм бага хүү юм уу. Энэ барьцаа 30 хувь чинь маш том хаалт болж байна. Уг нь энэ ипотекийн зээлийн үндсэн бодлого нь 1 сая төгрөг орчим өрхийн орлоготой 10 орчим сая төгрөг урьдчилгаандаа бэлдсэн гэр бүлд зориулсан байх ёстой юмсан. Аpилжааны банкуудыг мөнгөний хүүгийн бодлoгоор МОНГОЛ БАНК дэмжээд өгөх юм бол 10 орчим хувийн хүүтэй зээлийг банкууд 1 ам метр нь 0.8-1.2 сая төгрөгийн үнэтэй орон сууцнуудад та нарын шоутай шоугүй олгох бүрэн боломжтой. Банкнуудад ч ийм сонирхол байгаа. Учир нь өндөр үнэтэй /хөөстэй үнэтэй/ орон сууц барьцаалах нь банкинд маш эрсдэлтэй. Энэ бодлого бол үнийн хөөрөгдөл, 30 хувь гэх маш том 2 хаалт тавьсан л бодлого болсон нь тодорхой харагдаад байгаа юм. Нэг ам метр тутамд дунджаар 400000 төгрөгөөр өссөн өнөөгийн нөхцөлд гэвэл 50 ам метр талбай бүхий байр авсан хүн 20 жилд 40149123.12 төг илүү төлж сар бүр 170000 төг нэмж төлнө. Үнийн өсөлтгүй 10 хувиа урьдчилгаанд өгөөд 10 хувийн хүүтэй гэдэг арилжааны зээлээр орон сууцтай болвол ямар үр дүн гарахыг хараарай. Дээр нь улс төр эдийн засгийн бүлэглэлүүдэд хуваагддаг энэ улсад иргэн нь ямар ч эрх мэдэлгүй нэгэн болж хувирч байгааг харж болно.

.

Орон сууцны хөөсөрсөн үнийг хагалах гэж л барилгын компаниудад Чингис бондоос 380 тэрбум төгрөг өгсөн. Байрны ам метрийн үнэ 1 сая байх гэсэн заалтыг гэрээнд оруулах бүрэн бололцоотой, ард түмэн бид үүнийг шаардах ч эрхтэй. Орон сууцны үнийг төрөөс хатуу тогтоох гэсэн аливаа оролдлого бол зах зээлийг эвдэж гажуудал үүсгэхгүй, хэрэв гажуудал үүсгэх гээд байгаа бол барилгын компаниудад Чингис бондоос 380 тэрбум, барилгын материалын үнийг тогворжуулахад олгосон 379 тэрбум төгрөг ч гэсэн зах зээлийг эвдэж гажуудуулж буй зүйл болно. Хэрэв энэ заалтыг оруулах сонирхол Засгийн газарт байхгүй бол энэ зээл нь зөвхөн өөрсдийн мэдлийн барилгын болон үл хөдлөх зуучийн компаниудыг дэмжсэн болох нь. Үгүй мөн сайхан шоудаж байгаа юм шүү.

Америкаас эхэлж Европыг бүхэлд нь хамарсан эдийн засгийн хямралын гол буруутан нь орон сууцны ипотекийн зээл болсон гашуун түүх ч бий. Төр нь эдийн засагтайгаа хүзүү сээрээ холбосны гай ингэж гарсан юм шүү дээ. Өнөөдрийн байдлаар Монголбанкны дансанд Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар орж ирээд байгаа. Таван орны хөрөнгө оруулагчидтай уулзаж, зөвшилцсөнөөр 500 сая ам.долларыг 5 жилийн хугацаатай, нэг жилийн хүү нь 4.125 хувь, үлдэж байгаа 1 тэрбум ам.долларыг 10 жилийн хугацаатай, нэг жилийн хүү нь 5.125 хувь байхаар тооцоолоод байгаа. Бондын эргэн төлөлт буюу 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сарын 5-нд хийж дуусгана. Төсөв хүндэрсэн энэ үед төлж барах уу гэсэн асуулт ургаж гарч ирж байгаа юм. Улсын эдийн засаг хамгийн их хямардаг нэгдүгээр сард шүү. Байдал ийм байхад эдийн засаг эрүүл байна гэж хэлэх зоригтон байхгүй. Хэрвээ Засаг зориглоод дуугарвал хамгийн худалч нь болж таарна.

.

Н.Бадамжав

 
Shuud.mn
Сонин хачин
qwertyu:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-08-01
kkkkk:
yaanaa ene bairnii uniig ard bid ymar tsalintai yaaj amidarch bgaa bilee deee tom tom darga naraa
2013-08-01